ШХАБ-д элсэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг МАН-ынхан дэмжих үү? » Төр.мн

ШХАБ-д элсэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг МАН-ынхан дэмжих үү?

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Монголын эдийн засгийн форум-2018”-д оролцож, Үндсэн чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. Энэ үеэр түүний хэлсэн үг улс төрийн хүрээнд ихээхэн дуулиан тарьж байна. Тодруулбал тэрээр: "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ.
 
Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж  л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно. Монголд хөрөнгө оруулагчид бүтээгдэхүүнээ өнөөдөр бараг чөлөөт худалдааны хэлэлцээртэй байгаа Европийн холбоо, Япон руу татваргүй гаргахаас гадна, удахгүй Евроазийн эдийн засгийн холбоо болон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнууд руу тааламжтай нөхцөлөөр экспортлох боломж ч үүсэх юм." хэмээсэн юм.
Монгол Улс одоо ШХАБ-ийн ажиглагчийн статустай, иймээс ч ямар нэгэн ахисан түвшинд хүргэх тухай яриа нь ШХАБ-т гишүүнээр элсэнэ гэсэн үг гэдгийг ямар ч төвөггүйгээр ойлгож болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед уг шийдвэрийг гаргахаас Монгол улс зайлсхийдэг байсан ба харин Ерөнхийлөгч Х.Баттулга эрс өөр байр суурьтай байгаа аж. Энэ тохиолдолд Монгол Улс ШХАБ-т элсэх эцсийн шийдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гаргах учиртай. Иймээс ШХАБ-д элсэх Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг МАН-ынхан дэмжих эсэх нь асуулт хэвээр үлдэж байна.
 
Д.Мандах
Эх сурвалж:сонин.мн

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News