Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх нарт нээлттэй захидал илгээх нь » Төр.мн

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Ерөнхий Сайд Ухнаагийн Хүрэлсүх нарт нээлттэй захидал илгээх нь


Улс орны хөгжил, эдийн засгийн хүчин чадлын үндсэн зүтгүүр болсон аж үйлдвэржилтийн бодлого үндсэндээ бүрэн сүйрч, дөнгөж хөл дээрээ тогтон өндийж байсан хөнгөн болон боловсруулах үйлдвэрүүдээ дэмжин тэтгэх улмаар өргөжүүлэн тэлэх Монгол төрийн холч бодлого хэрэгжүүлэхийн оронд цагзуурын бэрхшээлд дулдуйдан гадны зээл тусламжаас хараат байдлаар өнөө маргаашийг аргацааж, туйлын харалган явж ирснээр ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал Монголын шударга айл өрх бүрийг туйлдууллаа.
Сарын сүүлээр хөдөлмөр цагийн нормоо бичүүлж, цалингаа авсан инээлдэж баяссан ажилчдаар дэлгүүрүүд, нийтийн тээврийн автобусууд, үзвэр үйлчилгээний газрууд дүүрдэг байсан бүтээн байгууллалтын он жилүүд дурсамж болон үлдэж, банк, ломбардын зээлийн хүүгээ цалингаараа арай ядан төлцгөөх уцаар бухимдалтай дүнсгэр иргэдтэй болжээ улс орон минь. Жилдээ 5.0 сая арьс шир боловсруулж 15000 ажлын байр бий болгож байсан арьс ширний боловсруулах үйлдвэрүүдийг хоцрогдсон хэмээн шалтаглаж цаг зуурын шуургаар хувьчлал нэрээр тонон дуусгаснаар, өнөедөр жилдээ гарч буй бод, бог малын 10 сая ширхэг арьс ширийг гүйцэд боловсруулах орчин цагийн үйлдвэр үгүй болсон байна. Хорин найман жил бол үйлдвэрийн нэг цех байтугай, улс орны бүхэл бүтэн салбаруудыг тав, таван жилээр төлөвлөн хөгжүүлж болдог цаг хугацаа. Гэтэл улс төрийн аль ч намуудад улс орны хэтийн ирээдүй, эдийн засгийг хөгжүүлэх асуудал дээр үндэсний эрх ашгийг дээдлэх жанжин шугам байхгүй байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал алдагдсан шалтгаан нь эдийн засгийг чийрэгжүүлэх суурь бодлогыг ямар ч засгийн газар, аль ч намаас үл хамааран хэрэгжүүлдэг төрийн бодлогын уламжлал, зарчим тасарснаас болж байна гэж молхи өвгөн сайд миний бие зовниж байна. Ямарваа улс үндэстэн өөрийн заяагдмал нөөц баялагтаа тулгуурлан, орчин цагийн шинжлэх ухаан, технологийн ололт ашиглан олон улсын эдийн засгийн интеграцид өөр өөрийн байр сууриа эзэлж байна.
Экологийн асуудал хурцадсан дэлхий дахинд органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөөц бүхий хөдөө аж ахуйн кластер нь ирээдүйтэй хөрөнгө оруулалт болох нь тодорхой байна. Тэр тусмаа манай улсын хувьд уламжпалт мал аж ахуйн нөөц баялагтаа тулгуурласан экслортын цогц бодлого ирээдүйн хөгжлийн баталгаа юм шүү.
Ийм ч учраас 1970 онд Сайд нарын зөвлөлийн 120 дугаар тогтоолоор Арьс ширний эрдэм шинжипгээ, туршилтын төв байгуулах шийдвэр гаргаж, П.Дамдин миний бие ХХҮЯ-ны сайдаар ажиллаж байх үедээ биечлэн хөөцөлдөж, НҮБ-ийн Үйлдвэрлэлийн Хөгжлийн Байгууллага ЮНИДО-ийн эксперт В.Ф.Гришило, В.А.Журавский нарын оролцоотойгоор манай инженерүүд "Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төв"-ийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажпыг гүйцэтгэж, ЮНИДО-ийн МОН-ДП-70-506 төслийн санхүүжилтээр 1.1 сая долларын /тухайн үеийн ханш/ хөрөнгө оруулалтаар 7.0 мкв талбайтай, 40.0 мкуб багтаамжтай, туршилт-үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдсан.
Тус төв нь арьс ширний үйлдвэрлэлийн технологийн сектор, гутал савхин эдлэлийн сектор, физик-химийн шинжилгээний лаборатори, гутлын лаборатори, механик автоматжуулалтын тасаг, хедөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулах тасаг, арьс шир, оёдол, гутлын туршилтын 3 цех, захиргаа аж ахуй, засварын нэгжүүдтэйгээр ажлаа эхлүүлж, улсын захиалгаар шинжлэх  ухаан, технологийн 17, инновацийн-5 төсөл хэрэгжүулсэн ба олон сая төгрөгөөр үнэлэгдэх технологийн заавар-192, стандарт техникийн нөхцөл-158 боловсруулж, патент-17, шинэ бүтээл- 112 оновчтой санал гаргаж, сүүлийн жилүүдэд АРМОНО корпораци нэртэйгээр улс орны эдийн засагт өндөр хувь нэмэр оруулсаар ирсэн. Гэтэл Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 68 дугаар тогтоолоор АРМОНО корпорацийг татан буул- гаж, ШУТИС-ийн харъяа Шинжлэх ухаан парк-Био-технологи хэмээх тодорхой бус нэгжид шилжүүлэх шийдвэр гаргаад, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 35 тоот тогтоолоор бүхэлд нь хүчингүй болгожээ. Хачирхалтай нь хүчингүй болсон 68 тоот тогтоолыг үндэслэн тус корпорацийг, Шинжлэх ухааны парк- Биотехнологид шилжүүлэхээр Засгийн газрын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 194 тоот тогтоолыг гаргасан байх юм.
Энэ нь эхнээсээ хууль эрх зүйн баримтын хувьд агуулгын зөрчилтэй төдийгүй, бодлогын алдаатай шийдвэр болохыг өвгөн миний бие баримт татан дурдахад: 1997 онд Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төв. Ой модны эрдэм судлалын тев, Ноос ноолуур судлалын төв, Хөнгөн үйлдвэрийн зураг теслийн институт зэрэг эрдэм шинжилгээний 4 байгууллагуудыг нэгтгэн АРЬС, МОД, НООС боловсруулах төв буюу АРМОНО корпорацийг байгуулсан байснаас, мөн л ийм бодлогын алдаатай тогтоол гаргаж бусад төвүүдийг 1999-2005 онуудад ШУТИС-д шилжүүлснээр үндсэн үйл ажиллагаа нь бүрэн алдагдаж хоосон хөндий шахуу барилгууд болсон нь АРМОНО корпорациас ганц үлдсэн Арьс ширний эрдэм шинжилгээний туршилтын төвийг ямар ирээдүй хүлээж байгааг бэлээхэн харуулчихлаа.
Иймд улс орны эрх ашигт хохиролтой шийдвэр удаа дараалан гаргаж, урьдын алдаагаа дахин давтахаар санаархаж байгаа эл үйлдлүүд ямар зорилго ардаа агуулж байгааг сайтар шалган тогтоож, гэм буруутай албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох, 194 тоот тогтоолыг нэн яаралтай цуцлах нь дараачийн алдаанаас сэргийлэх тустай юм шүү. НҮБ-аас үйлдвэрлэл хөгжлийн зориулалтаар Монгол Улсад, байгуулж өгсөн эрдэм шинжилгээ, туршилтын төвийг анхны зориулалтаар нь ажлуулах нь үе үеийн Засгийн газрын үүрэг мөн.
Тиймээс Хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудын хүчийг нэгтгэн, ХХААХҮЯ-ны харъяанд оруулан, үйлдвэрлэгчид ба бодлого хэрэгжүүлэгч яамыг холбох гүүр болгон ашиглах нь цаг хугацааны шаардлага болж байгааг Эрхэм Ерөнхий Сайд У.Хүрэлсүх танд хандаж, Монгол орны заяагдмал нөөц бололцоонд тулгуурласан экспортын чиглэлийн боловсруулах цогцолбор үйлдвэрүүдийг нэн даруй байгуулах төрийн бодлого хэрэгжихгүй байгаа учир шалтгааныг тогтоон саад бэрхшээлийг арилган төрийн бодлогын уламжлалыг сэргээн сахихыг Эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулга танд тус тус хандаж учирлаж бичрээ.
Анхааран нягталж шуурхай арга хэмжээг авч алдаануудыг залруулна гэдэгт гүнээ найдаж байна. Социализм капитализм аль ч үзэл суртал цагийн эрхээр халаагаа өгөх нь гарцаагүй, харин Монгол улсын эрх ашиг үргэлжид ялан мандаж байх учиртай болохыг Монгол Улсын аж үйлдвэрийн бодлогыг 30 жил хичээнгүйлэн сахиж ирсэн өвгөн сайдын хувиар бичиглэв.
 
П.ДАМДИН 

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах

1 Сэтгэгдэл

  1. Ernestine

    Pepper confirms what it negatively as generic soft, but the sleeping tablets
    a particular of soluble sex and histological examination use.
    Students loan consolidation generic viagra dental jobs.
    A ne pas manquer.

Next Post

News