Кувейт улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив » Төр.мн

Кувейт улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

 
Кувейт улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри өнөөдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.
Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри юун түрүүнд Кувейт улсын Эрхэм дээд Эмир Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахын халуун дотно мэндчилгээг дамжуулж, Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэндээ баяртай буйгаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейт улсаас Монгол Улсад сууж байсан өмнөх Элчин сайдтай олон удаа уулзахдаа зарим төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нааштайгаар ярилцсан талаар хэлж, Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайритай  ч гэсэн хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Кувейтийн сангаас олгогддог санхүүгийн дэмжлэгийг илүү хэрэгцээтэй төсөл, хөтөлбөр рүү, зориулалтынх нь дагуу ашиглах асуудалд анхаарч буйгаа хэлж, ойрын хугацаанд Монгол-Кувейтийн судалгааны төвийн асуудлаар дахин уулзахаар тохиролцов.
Ноён Элчин сайд Мохаммад Файсал Аль-Мутайри өөрийн үүргээ ухамсарлаж, хоёр улсын бүхий л түвшний харилцааг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллахаа хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ажил, хэрэгч бүхий л саналыг таатай хүлээн авч, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Улаанбаатар /МОНЦАМЭ/.
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News