УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын 100 хувь эзэмшдэг "Хархираан хөгжил” ХХК өнгөрсөн оны есдүгээр сард ЖДҮХС-аас нэг тэрбум төгрөгийн зээл авсан байна. Мөн "Хархираан хөгжил” компани нь ХХААХҮ-ийн сайдын Малын тэжээлийн хангамжийг сайжруулах тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийн А149 тушаалаар энэ оны наймдугаар сар хүртэл хүүгүй гэрээ байгуулж 600 сая төгрөгийн зээл авсан гэх. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэдэн тэрбум төгрөгийн олон компанийн хувь эзэмшдэг атлаа жижгүүдийн зээлийг хэдэн тэрбум, сая төгрөгөөр нь хүүгүй шахуу зээлсэн байх... Дээрх компани нь Н.Цэрэнбатын Хөрөнгө орлогын мэдүүлэгт бичигджээ.
ТӨР.мн