У.Хүрэлсүх 27 жилийн хугацаанд хэний ч зориглоогүй “ТӨРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-г хийж байна » Төр.мн

У.Хүрэлсүх 27 жилийн хугацаанд хэний ч зориглоогүй “ТӨРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ”-г хийж байна

 

 

Эрх баригч намын дотоод зөрчил төрийн зөрчил болж хувирлаа гэх ойлголт өнөөдөр нийгэмд хурдацтай тархаж байна. Гэтэл яг бодит байдал дээр эсрэгээрээ. У.Хүрэлсүх олон жил улстөрд ноёрхож, одоо ч ноёлож буй том мафийг задлах гэж зоригтой том дуугарсан. Анх Монгол Улсын Ерөнхий сайд болохдоо ч тэрээр шударга бус зүйлстэй тэмцэнэ амиа алдахаас ч айхгүй гэж хэлж гарч ирж байлаа. Гэтэл өнөөдөр түүнийг ЖДҮ-ээс зээл авсан гишүүдэд хариуцлага тооцож чадахгүй хамгаалж байна гэсэн зохион байгуулалттай мэдээллийг түүний эсрэг тарааж ард олны тархийг угаах ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа харагдана. У.Хүрэлсүх ЖДҮ-ээс зээл авсан, өгсөн гэх үндэслэлээр Б.Батзоригт хариуцлага тооцсон. Танхимын сайд нь ч өөрөө ажлаа өгч хариуцлагаа хүлээсэн. Дээрээс нь Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өчигдөр няцаалт мэдээллийг албан ёсоор өгөхдөө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг өмөөрч хаацайлсан байр суурь огт илэрхийлж байгаагүй болно. Ерөнхий сайдаас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангуудын зарцуулалтыг шалгах үүргийг Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаан дээр сангийн сайд Ч.Хүрэлбаатарт өгсөний дагуу зохих шалгалтыг явуулж байна. Түүнчлэн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаан дээр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбогдсон гишүүд хууль зөрчсөн эсэх асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн хэмээсэн байдаг.

Бодит байдлыг зориуд мушгин гуйвуулсан явдал нөгөө том мафийн бүлэглэлийн зохион байгуулалттай ажил. У.Хүрэлсүх үнэндээ бол шударга ёс,ард түмэн хоёроос өөр найдах зүйлгүй цаг дор Засгийн газрыг тэргүүлж суугаа. Тэрээр эх орноо зарчихсан луйварчидтай, 60 тэрбумынхантай, ЖДҮ-ээс зээл авсан нөхдүүдтэй бүгдтэй нь хариуцлага тооцох ажлыг буюу "ТӨРИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ”-г эхлүүлсэн. Монгол төрийн хувь заяа, ард түмний эрх ашигийг нэн тэргүүнд тавьж, эх орноо харийнхантай нийлж амин хувьдаа завших үзэгдлийг зоригтойгоор таслан зогсоохоор ажиллаж буй. У.Хүрэлсүх тэр албан тушаал гээчийг чинь харин ч нэг сайн дураараа сайхан гэгч нь хүлээлгээд өгчихдөг ганц "хүнд гар" гэж түүнийг цоллох нэг хэсэг бий.

Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын Ерөнхий Аудиторыг ЖДҮ-ээс зээл авсан гэдэг үндэслэлээр ажлаа өг гэсэн нь УИХ-ын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд ажлаа л хийж буйн илрэл. Энэ нь огт М.Энхболд ЖДҮ-тэй хариуцлага тооцоод У.Хүрэлсүх хамгаалаад байгаа явдал огт биш юмаа. УИХ-аас томилогддог эрх мэдэлтнүүдийг Ерөнхий сайд бус Их хурлын дарга нь хариуцлага тооцдог парламентын засаглалтай ард түмэн. Иймээс дор бүрнээ хариуцсан ажилдаа чин шударгаар хандаж ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж дор бүрнээ ажлаа үргэлжлүүлэх нь одоо хамгийн чухал байна.

 


скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News