МАА-н салбарыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно » Төр.мн

МАА-н салбарыг хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно

 
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10.00 цагт эхэлж, нийт 8 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдааны эхэнд Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээс гадна Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр товлосон байна.
Мөн "Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай тогтоолын төсөл, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна.
Түүнчлэн Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” Д.Эрдэнэбат гишүүнээс Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох аж.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News