Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилно » Төр.мн

Чуулганаар ХХААХҮ-ийн сайдыг томилно

 
УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад нийт 25 асуудал багтжээ.
Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Шуудангийн тухай, Хэмжил зүйн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг хүчингүй болгох, ЖДҮХС-тай холбоотой үүссэн асуудлыг шалгах Түр хороо байгуулахаас гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэдээллийг сонсох юм. Энэ долоо хоногийн хуралдаанд Ерөнхий сайд "Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалт” сэдвээр мэдээлэл хийх бөгөөд УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу түүний мэдээллийг Баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсох юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News