Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов » Төр.мн

Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов

 
Монгол улсын төр, засгийн байгууллага, яам, агентлагт АНУ-ыг хариуцсан ажилтнуудын ээлжит зөвлөлдөх уулзалтыг ГХЯ-наас 2018 оны 12 дугаар сарын 03-нд зохион байгуулав. Уулзалтад УИХ, Засгийн газрын яамд, агентлаг, ЕТГ, ҮАБЗ зэрэг манай холбогдох 10 гаруй байгууллагын нийт 20 орчим төлөөлөгч оролцов. Арга хэмжээнд мөн АНУ-ын Түр хамаарагч М.Микаллер тэргүүтэй АНУ-ын ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов.
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын чухал гуравдагч хөрш АНУ-тай харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирснийг онцлов. Тухайлбал, 2018 онд талууд 2004 оноос хойш хөгжүүлж ирсэн Иж бүрэн түншлэлийн харилцааны шатыг ахиулж, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д айлчилсан, талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалаа харилцан тохиролцож, хамтран хэрэгжүүлэхээр болсон, 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгох Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-ийн хоорондын Хоёр дахь компакт гэрээг байгуулсан зэрэг болон тоймтой бусад олон арга хэмжээ тохиосныг ТНБД-ын зүгээс тэмдэглэж, хамтран ажиллаж ирсэн нийт байгууллагад талархал илэрхийлэв. Тэрбээр мөн 2019 оны эхээр Вашингтон хотноо болох хоёр улсын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалтын бэлтгэлийг хангахад хамтран ажиллахыг уриалав.
Арга хэмжээний үеэр төлөөлөгчид Монгол, Америкийн харилцаанд 2018 онд болсон үйл явдал, арга хэмжээнд үнэлэлт, дүгнэлт өгч, ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2019 онд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар харилцан санал солилцов.
Эл арга хэмжээ нь монголын талаас АНУ-тай харилцахад манай төр, засгийн нийт байгууллагууд хоорондын уялдаа, холбоог хангах, гадаад бодлогыг нэг цонхоор хэрэгжүүлэх зорилготой юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах
Next Post

News