У.ХҮРЭЛСҮХИЙН ТЭМЦЭЛ ХҮЧЭЭ АВЛАА » Төр.мн

У.ХҮРЭЛСҮХИЙН ТЭМЦЭЛ ХҮЧЭЭ АВЛАА

 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх алхам алхамаар зорилгодоо хүрч байна. Тэр МАНАН дэглэмийг нураана гэж эрслэн боссоноороо, ард түмнийг араасаа дагуулсан. Зөвхөн үүгээрээ Монголын улс төрийн түүхэнд өөрийн нэрийг тодоос тодоор тэмдэглэн үлдээж чадаж байна. Газрын доорх баялгийг харь элэгтнүүд хамаг хууль дүрэм зөрчин байж ухаж зөөдөг байсныг эхнээс нь тас цохиж байна. Энэ бол Монгол улс хууль дүрэмтэй, эзэнтэй иргэдтэй улс шүү гэдгийг хэн бүхэнд тунхагласан явдал байсан юм.
Амьдрал хэцүү байгаа ч эх орондоо, өөрийнхөө нутаг дээр харийн хүнд хөөгдөж туугдахаас илүү гутамшиг гэж үгүй. Энэ бүхэн цаашдаа эцэс болно гэдгийг тэр үгээр биш үйлдлээрээ харууллаа. Жирийн жолоочийн хүү Монголын төрийг барьцаалсан МАНАН бүлэглэлийн эсрэг ард түмний тэмцлийг толгойлох заяа төөрөгтэй байжээ. Нийтийн баялгийг дээрэмдэж ханадаггүй МАНАН бүлэглэлийн эсрэг зориглон хөдөлж, тэрслэн боссон нь ерөнхий сайд У.Хүрэлсүх юм.
 
Ерөнхий сайд болонгуутаа би амь насаа алдахаас ч айхгүй байна гэж хэлсэнийг чинь одоо эгэл жирийн олон түмэн ойлгохын дээдээр ойлгож, түүний сэтгэл зүрхийг мэдэрч байгаа нь өнөөдрийн ЖАГСААЛААС харагдаж байна. Одоо түүний амь нас ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг шударга ёс хүссэн олон түмэн ойлгож бас битүүхэн санаа зовниж байна. Монголын ард түмэн түүнээс эдийн засгийн өсөлт, хөрөнгө мөнгө, элбэг хангалуун амьдрал гэхээс илүү ШУДАРГА ЁС тогтоож өгөхийг л хүссэн. Харин үүнийг хийхийн тулд Монголыг МАНАН аас салгахаас өөр ямар ч арга байхгүй гэдгийг хэн бүхэн зүрхшээн харж байсан. Шүүх, прокурор, АТГ гээд хууль хяналтын бүх л байгууллага МАНАН-ийн эрхшээлд байгаа цагт ард түмний баялаг цөөн хэдэн гэр бүлийн өмч байсаар л бид тэдэнд дээрэмдүүлсээр л амьдрах болно гэдгийг бүгд харж байсан ч эрслэн боссон нь ерөнхий сайд У. Хүрэлсүх юм. Тиймээс ч түүний эхлүүлсэн тэмцлийг УИХ-ын 40 гишүүн, улсын ерөнхийлөгчтэйгөө хамт уухайлан дэмжиж байна. Тийм ч учраас түүний эхлүүлсэн тэмцлийг эгэл жирийн ард түмэн олны танил гавьяа шагналтай дуучид, жүжигчид, тамирчид, яруу найрагчид гээд нийгмийн бүхий л салбарын төлөөлөл ирж дэмжиж байна. Тиймээс ч түүний үйл хэргийг улс төрийн нам харгалзахгүй бүгдээрээ дэмжиж байна. Өнөөдрийн жагсаал бол зөвхөн М.Энхболд гэдэг УИХ-ын даргыг огцруулахын төлөөх жагсаал биш юм.
 
Түүний цаана нуугдсан аварга том тогтолцоог нурааж ард түмэн төрийн эрх мэдлээ эргүүлэн олж авахын төлөөх тэмцэл юм. Ард түмний нэгдмэл нэг хүчнээс илүү гарах хүч гэж байхгүй. Ард түмний нэгдмэл нэг хүсэл зорилго бол дээд эрх мэдэл юм. Харин энэ хүчийг нэг далбаан дор хураах удирдагч элсэн цөл дэх ус мэт ховор байсан нь харагдаж байна.
 
Тэр ард түмний дуу хоолой, сэтгэл зүрхийг нэгэн зүгт хурааж бас чиглүүлж чаджээ. Хэрэв өнөөдрийн үйл хэрэг өрнөөгүй байсан бол харийнхан өөрсдийн хөл гар болсон улс төрчдөөр дамжуулан Монголын баялагт бүрэн эзэн суух байсантай хэн ч маргахгүй биз. Баялагаа алдсан хүн эрх чөлөөгөө, ээж аавыгаа, эх орноо гээд бүгдийг алддаг жамтай.
скачать dle 10.3фильмы бесплатно

Сэтгэгдэл үлдээх

  • Bold Italic Underline Strike | Align left Гол хэсэг Align right | smile оруулах URL хаягийн холбоос оруулахInsert protected URL Өнгө сонго | Add Hidden Text Insert Quote Сонгон Кирилл бичигт сонгосон текстийг хөрвүүлэх (Монголын) цагаан толгойгоор Хорлон сүйтгэгч оруулах

2 Сэтгэгдэл

  1. Бямбацэрэн

    Үнэхээр л нэг загтнасан газар майжих мэт голын олоод сайхан бичжээ. Ажлын амжилт хүсье танай хамт олонд.

  2. Бямбацэрэн

    Үнэхээр л нэг загтнасан газар майжих мэт голын олоод сайхан бичжээ. Ажлын амжилт хүсье танай хамт олонд.

Next Post

News