Д.Цогтбаатар: 10 гаруй оронд Элчин сайд томилно » Төр.мн

Д.Цогтбаатар: 10 гаруй оронд Элчин сайд томилно

 
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 
-Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар томилох саналыг буцаагаад байна. Ямар шалтгаантай байсан юм бэ? 
-Элчин сайдаас татаад оронд нь шинэ хүмүүс оруулахаар ярьж байна. Мөн хугацаа нь дуусаад, шинээр томилох ёстой Элчин сайд нарын асуудал байгаа. Гадаад харилцааны яам энэ бүх Элчин сайдын асуудлыг нэгтгэж оруулахаар ажиллаж байна.
Шинэ хүмүүс оруулж ирэх учраас одоогоор нэрсийг нь хэлэх боломжгүй. Ямар ч байсан яамныхаа төвшинд саналаа боловсруулчихсан байгаа. Одоогоор 10 гаруй Элчин сайдын асуудал яригдана. Төрийн албаны хууль хүчин төгөлдөр болсон. Ажлаа хийх ур чадвар, төрд ажиллаж байсан туршлага, төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлгээр сэтгээд биелүүлж чадах ур чадвар шалгуураар хүмүүсээ оруулж ирнэ. 
-Зарим улсад Элчин сайдаа томилж чадахгүй байгаа нь сөрөг үр дагавар авчирч байгаа талаар ярьж байна.  Ийм байдал үүсэх үү? 
-Дипломат албаны үйл ажиллагаа хэзээ ч тасалддаггүй. Элчин сайд нь томилогдоход тодорхой цаг хугацаа орно. Энэ хооронд түр хамаарагч ажиллаад төрийн ажил тасалдахгүй явж байдаг. Австрали, Тайландын Элчин сайд нар нь одоо ч ажиллаж байгаа. Буцааж эргүүлэн татаагүй байна. 
-ШХАБ-д элсэх эсэх асуудал юу болсон бэ. Өнгөрсөн хавар нэлээд яригдсан? 
-Уг асуудлыг судлаачид судалж байна. Олон нийтээр ил тод хэлэлцүүлж  дараа нь УИХ-аар орсны дараа шийдэгдэнэ. Ер нь бол судалгаанд тулгуурлаж шийдвэрээ гаргана. Түүнээс биш зүрх сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд юу чухал байна түүнд суурилж шийдвэр гаргана. Хэн нэгэн хүн уг асуудалтай холбогдолтой материалаа гүйцэт уншаагүй эсвэл ШХАБ-тай холбоотой нэг ч бодит баримтыг уншилгүйгээр санал бодлоо илэрхийлж байгаа нь өөр хэрэг. 
-Манайх Беларусь  улсад Элчин сайдын яам нээх шаардлага байгаа юм уу? 
-Улаанбаатар хотод аль болох олон Элчин сайдын яам байгуулах ёстой. Монгол Улсын олон улсын харилцаа Улаанбаатарт төвлөрч эндээ бодит төлөөлөлттэй байна гэдэг нь манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, аюулгүй байдалд энэ бүхэн зангидаж байдаг. Манайд Элчин сайдын яамаа нээж бид харилцан Элчин сайдын яамаа нээхгүй гэж байхад Элчин сайдын яамаа хаах тухай асуудал ярьж байсан. Улаанбаатар хотод нээгдсэн нэг ч Элчин сайдын яам хаагдах ёсгүй гэсэн байр суурийг би хувьдаа баримталдаг. Монголын бизнес эрхлэгчдэд үүсч байгаа асуудлыг шийдвэрлэхэд Беларусь улсад төлөөлөлгүйгээр шийдэх маш хэцүү. Ялангуяа, Европтой хийдэг худалдааны чөлөөт байдлын эрх ашгийн асуудал хөндөгддөг. Хэрэв тухайн газар дипломат төлөөлөгчийн газрыг нь нээвэл эргээд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдөд хэрэг болох чухал  ажил юм.
 -Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал болж байна. Уг асуудалд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ? 
-Манай холбогдох консулын газраас байнга анхаарал тавьж ирсэн. Түүний аав С.Шаарийбууг хүлээн авч уулзсан. Бангкок дахь манай Элчин сайдын яамнаас төлөөлөгч очиж, шүүх хуралд оролцож байна. 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News