“Голомт”-ын Д.Баясгалан мөнгө угаасан уу » Төр.мн

“Голомт”-ын Д.Баясгалан мөнгө угаасан уу

 
Улсын ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав нарт холбогдох хээл хахуулийн хэргийг шалгах ажлын хэсгийнхний санал, НПГ-ын хяналтын прокурорын саналыг үндэслэн "Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг цагдан хорих, эсэхийг өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ. Түүнийг энэ сарын 22-ны үдэш хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан бөгөөд лхагва гарагт НПГ-аас цагдан хорьж шалгах шаардлагатай байгаа тухай саналаа шүүхэд хүргүүлсэн юм. Тус шүүхийн шүүгч НПГ-ын хяналтын прокурорын саналыг хэлэлцээд "Голомт”-ын Д.Баясгаланг 30 хоногийн хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Түүнээс АТГ-ынхан гэрчээр мэдүүлэг авахаар болж байгааг тухай мэдээллийг манай сайтын сурвалжлагч баттай эх сурвалжаасаа авч хэд хоногийн өмнө мэдээлж байсан юм. Тодруулбал,Д.Баясгаланг Улсын ерөнхий прокурорын албан тушаал хашиж байхдаа бусдаар дамжуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт шалгуулж буй Д.Дорлигжав нарт холбогдох үйлдэлд буруутган өнгөрсөн даваа гарагт гэр болон ажлынх нь байранд нэгжлэг хийж, зарим баримтыг хураан авсны дараа албадан саатуулсан. "Голомт” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарыг "Алтан дорнод Монгол” компанийн Т.Ганболдоос хахууль авахад нь дэмжлэг үзүүлсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан гэнэ. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Д.Баясгалан мөнгө шилжүүлсэн мэт баримт бүрдүүлж, багагүй хэмжээний ам.доллар угаасан байж болзошгүй гэж буруутгаж буй гэх.
Харин хахууль өгсөн хэрэгт холбогдоод буй Ч.Бямбаа болон Д.Баясгалан нар 2014 оны арванхоёрдугаар сарын 8-нд хамт сууж хэвлэлийн хурал хийхэд "Голомт”-ын ТУЗ-ийн дарга асан "Би өнөөдөр энд Ч.Бямбаа захирлын хүсэлтээр ирлээ. Тэр үед би "Голомт” банкны ТУЗ-ийн дарга байсан. Энд би ямар нэгэн компанийн нэр, утас, бизнесийн нууцын талаар ярихыг хүсэхгүй байна. "Алтан дорнод Монгол” компани арбитрын шүүх дээр Монгол Улсад ялагдсаны дараа манай нэлээд томоохон 5-6 компани "Алтан дорнод Монгол”-ыг худалдаж авах асуудлаар С.В.Паушоктой шууд ба шууд бус утгаар ярьж байсан. Яагаад манайх чухал байсан гэхээр тухайн үед "Алтан дорнод Монгол” компани бүх лиценз, өмч хөрөнгө"Голомт” банкны барьцаанд байсан учраас заавал бидэнтэй хамтран ажиллах шаардлага тулгарсан. Бид "Алтан дорнод Монгол” ХХК-ийг шинээр худалдан авч байгаа эзэн "Голомт” банкны зээлийг заавал төлөх ёстой гэсэн ганцхан шаардлага тавьж байсан. Эхний үед Бямбаа захирлын компани худалдан авах гэрээгээ байгуулан бидэнтэй давхар гэрээ байгуулаад явсан. Сүүлд нь одоо яригдаад байгаа компани худалдаж авсан байгаа. Өнөөдөр ийм асуудал яригдаж байгаад миний бие гайхаж байна. Мөнгөний гүйлгээнүүд, төлбөрийн даалгаврууд ямар замаар гарсныг бид мэдэхгүй. Тэдгээр баримт нь арилжаатай холбоотой гүйлгээ байсан болохоос ямар нэгэн албан тушаалтан, улстөрчтэй холбоотой гүйлгээ байгаагүй гэдгийг би хаана ч, хэзээ ч, зохих газарт нь хэлэхэд бэлэн байна” гэж байсан юм.
Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа төрсөн дүү Д.Баатарынхаа үүсгэн байгуулсан "Рекат Монголиа” ХХК-ийн "Голомт” банкан дахь дансаар Т.Ганболдын Эн Ар Ай (NRI), "Пайонеринг интернэйшнл " компаниас 2011 оны 9-10 дугаар сарын хооронд гурван удаагийн гүйлгээгээр дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт сэжиглэн шалгаж буй билээ. Тэр мөнгөний баримтыг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин 2014 онд анх олон нийтэд дэлгэсэн агаад саяхан үүнийг Т.Ганболд дахин ярьж баталгаажуулсан нь ийнхүү олны анхааралд өртөж, эрх бүхий албан тушаалтан, бизнесмэн, банкирыг цагдан хоригдоход хүргээд буй юм.
 Эх сурвалж:erennews.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News