Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо » Төр.мн

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо

 

 

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2019 оны хоёрдугаар сарын2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийт гишүүдийн 96.7 хувийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон Б.Энх-Амгалан ажлаа хүлээн авлаа.


Тэрээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатараас тамгаа хүлээн авч, өнөөдрөөс эхлэн үүрэгт ажилдаа орж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд асан Я.Содбаатар шинээр томилогдсон сайд Б.Энх-Амгаланд ажлын амжилт хүсээд зам, тээврийн салбар дахь мянга мянган ажилтан, алба хаагчид, тэдний ар гэрийнхний өмнөөс халуун талархал илэрхийллээ. Уг арга хэмжээнд Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ЗТХ яамны дэд сайд Л.Халтар тэргүүтэй газар хэлтсийн дарга, харьяа байгууллагын удирдлагууд байлцлаа.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан зам, тээврийн салбарын шинэчлэл, бодлогын өөрчлөлтөд онцгойлон анхаарч, зам, тээврийн салбарын хөгжлийг амжилтаар түүчээлэн ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан:

1989 онд Алтай хотын 10 жилийн 2-р дунд сургууль

1991 онд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи

1995 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль, гадаад албаны ажилтан мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

1995-1999 онд Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газар

1999-2003 онд "World Trans” ХХК

2003-2005 онд "Улаан бутан” ХХК

2005-2008 онд "Таван-Эрдэнэ” ХХК

2008-2016 онд "Мишээл групп” ХХК

2008-2016 онд НИТХ

2015-2016 онд "Мишээл экспо”

2016 оноос Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

2010 онд Алтангадас одон

2006 онд Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

2007 онд Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ

Англи, Орос, Хятад



Зам, тээврийн хөгжлийн яам


скачать dle 10.3фильмы бесплатно

Холбоотой мэдээ

Next Post

News