Ардчилсан нам бүлэггүй болж, нам дотор ”Бужигнаан” өрнөв үү? » Төр.мн

Ардчилсан нам бүлэггүй болж, нам дотор ”Бужигнаан” өрнөв үү?

 УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд 9 суудал авсан Ардчилсан нам бүлэг байгуулаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрлөө. Намын шинэчлэл хийж намынхаа даргыг сонгож, анхан шатнаас эхлээд бүхий л шатанд өөрчлөлт хийсэн гэх АН бүлэггүйгээр хаврын чуулганыг угтах гэж байна. 
Гишүүд өөрсдийнхөө үзэл бодлоор асуудалд хандаж болдоггүй намын кабинат улс төрд "үйлчилдэг”. Нам л ямар шийдвэр, байр суурьтай байна, үүнийг намын гишүүд дагах ёстой. Эс бөгөөс намаасаа хөөгдөх гэмтэй. Харин намынхаа "эсрэг” саналтай байсан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар намаасаа хөөгдөж, сул гишүүд болцгоогоод удаж байна. Ингэснээр 9 суудалтай бүлгийн түвшинд ажиллаж байсан АН-ын бүлэг тарж, зөвлөлийн хэмжээнд ажиллахаар боллоо.

Шинэчлэл хийгээд дөрвөн ч жил болоогүй байхад Ардчилсан нам дотроосоо хагарч эхэлсэн бололтой. Намын анхан шатны гишүүд намынхаа даргыг солих ч асуудлыг хөндөж, үүний цаана Л.Болд, Ж.Батзандан тэргүүтнүүд анхан шатны гишүүдээ "шүрийпдэж” байгаа ч сураг сонсогдов.
Түүнчлэн Э.Бат-Үүл "Нууц”-аар нам байгуулж, Н.Алтанхуяг ч тусдаа улс төрийн хөдөлгөөн өрнүүлээд эхэлсэн. Энэ бол Ардчилсан нам эв түнжин муутай, дотроосоо хагаралдаж эхэлсний дохио болов уу? 
ТӨР.МН
Б.БАДАРЧ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News