Ардчилсан нам "МӨНГӨНИЙ ЖАГСААЛ"-даа бэлтгэж эхэллээ » Төр.мн

Ардчилсан нам "МӨНГӨНИЙ ЖАГСААЛ"-даа бэлтгэж эхэллээ

Хавар болж улс төрийн синдром эхэллээ. Ээлж дарааллаад жагсдаг хаваршсан улс төрчдийн шоу акцыг Ардчилсан нам буухиалж байна. 

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам жагсаал зохион байгуулах бэлтгэлдээ хэдийнэ орж, зуут, аравтын системд хуваагдаад эхэлсэн байх юм. 
ЖДҮ, "60 тэрбум”-ын хэрэг, Эрдэнэтийн 49, 51 хувь, ШХАБ-д элсэхийг эсэргүүцэхээр "Онц их хуралдай” жагсаал, цуглааныг зохион байгуулахаар төлөвлөсөн ч энэ нь шударга ёсыг хүсэмжлэхээс илүүтэй улс төрийн ашиг хонжоо "хайсан” жагсаал болохыг доорх бичиг батлаж байна. 
АН-ын "Онц их хуралдай” жагсаалд ирэх 2020 оны сонгуульд ухуулагч, шадар туслахаар ажиллах улс төрийн зорилго, амбицтай хүмүүсийг хамруулж, нэг үүрээс 100 гишүүн зуутаар жагсаж, зуут бүр аравтаар хуваагдан жагссаныхаа төлөө 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөгийн урамшуулал авахаар байгааг та харж байна. 
Өөрөөр хэлбэл жинхэнэ МӨНГӨНИЙ ЖАГСААЛ гэдэг нь энэ.

Хамгийн ноцтой асуудал бол нүүрэн дээрээ "АРД ТҮМЭН” гэж дуугарч, шударга ёсыг ярих боловч хаалганы цаана улс төрийн ашиг, хонжоо, албан тушаал горилдог нь нууц биш. Эцэстээ Монголын ард түмэн тодорхой нэг бүлэг хүмүүсийн золиос болох гэмтэй...
ТӨР.МН
Б.БАДАРЧ 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News