29 настай эмэгтэй "өөх соруулах" мэс засалд орж байхдаа АМИА АЛДЖЭЭ » Төр.мн

29 настай эмэгтэй "өөх соруулах" мэс засалд орж байхдаа АМИА АЛДЖЭЭ

29 настай эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байх явцдаа амь насаа алдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 29 настай эмэгтэй "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт "өөх соруулах" мэс засалд орж байх үеэр хүндрэл үүсжээ. Өвчтөнг өөр эмнэлэг рүү хүргэсэн боловч амиа алдсан байна. Тус эмнэлэг нь "Эрэгтэйчүүдийн мэс заслын эмнэлэг" гэх фэйсбүүк хуудсаар дамжуулан сурталчилгаа хийдэг аж. 
Сүүлийн үед арьс гоо заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг болон салонуудад хүндрэл гарах тохиолдлууд эрс нэмэгджээ. Хамгийн сүүлд нэгэн эмэгтэй хөх томруулах мэс засалд орж байх үедээ хүндрэлд орж, хөхөө тайруулсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.
Эх сурвалж:unuudur.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News