CIRCLE-K хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалджээ » Төр.мн

CIRCLE-K хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалджээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сиркл Чейн ХХК-ийн Сиркл К-10 салбар мини маркетын үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар тус мини маркетад хэрэглэх хугацаа нь хэтэрсэн Хайнз нэрийн хотдог амтлагч /2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/, Монбейкери ХХК-д үйлдвэрлэсэн Хотдог нэрийн талх /2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хадгалах нөхцөлтэй/-ыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж үйлчилсэн. Мөн хадгалалтын хугацаа дууссан Солонгос улсад үйлдвэрлэсэн Самяанг нэрийн бэлэн гоймон /2019 оны 01 дүгээр сарын 15 хүртэл хадгалах нөхцөлтэй/ худалдаалж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг газар дээр нь устгаж, ЗТХ-ийн 6.15-р заалтаар торгууль ногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.
Эх сурвалж:medee.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News