О.Сайнбаяр: Хэдхэн бургас тайрсны төлөө улстөржүүллээ » Төр.мн

О.Сайнбаяр: Хэдхэн бургас тайрсны төлөө улстөржүүллээ

Туул голын бургасыг хадаж, барилга барьж буй "Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус компанийн зүгээс барилга барихдаа нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, 6891 метр квадрат газрын бургасны нөхөн төлбөрт 11 сая төгрөг төлж, ажлаа эхлүүлсэн гэдгээ хэлж байна. 
Мөн Туул голын хамгаалалтын бүсэд байрлах уг газрыг 2012 оноос хойш хууль журмын дагуу газрыг авч үйл ажиллагаагаа эхэлсэн гэлээ. 
Тэд "Хууль журмын дагуу эхэлсэн учраас бид нүүр бардам байсан. Бидний хэсэг залуус аялал жуулчлалын бүс, цогцолборыг бүтээн байгуулахаар болсон. Байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан үйл ажиллагаа зогсоох тушаалыг бидэнд өгөөгүй. Хөлийнхөө улыг эргэтэл явж байж тушаалыг цаасаар авсан. Ингээд бид шүүхийн шатанд асуудлыг шийдэх явцад улс төрчид бидний үйл ажиллагааг саатуулах ажлыг хийж байна. Олон залуус нийлж дэлхийн хэмжээний зүйл хийе гэтэл өнөөдөр ийм зүйл боллоо. Бид шүүхэд хандсанаас хойш буюу 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байна. Гэтэл өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа мэт улс төрчид ярьж байна. 
Бид газрын судалгаа хийж байх үедээ хамгийн тохиромжтой нь энэ газар болж таарсан. Ингээд энэ газрын эзнийг олж уулзахад С.Уламбаяр гэж хүн байж таарсан. Би ахаараа дамжуулан очиж уулзаж, бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж биднийг дэмжихээр болсон. Газрыг шилжүүлж авахаар 2016, 2017 онуудад албан бичгүүдийг тухайн үеийн сайд нарт өгсөн ч Тусгай хамгаалалтын газар шилждэггүй учраас энэ нэрээр нь ашиглаж байгаа юм.
Энэ газрыг Байгаль орчны яамнаас олгодог. Бургас хядсан асуудал дээр бид тухайн үед Нийслэлийн байгаль орчны газарт бургасны нөхөн төлбөр гэж 11 сая 163 мянган төгрөгийг тушаасан. Бургас нөхөн сэргээлтэд бид 20 орчим сая төгрөг төлсөн. Бургасыг өөр газарт суулгасан. Туул гол дагуу 1387 иргэн, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байхад яагаад Зүүнбаян Рэфайнери ХХК руу дайраад байгаа юм бэ? Бүгдийг нь цуцалж, бүгдийг нь буулга. Тэгвэл бид ч бас буулгана" гэлээ.
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News