УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар ёс зүйн дүрмээ зөрчжээ » Төр.мн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нар ёс зүйн дүрмээ зөрчжээ

 Улсын их хуралд хамгийн ихээр шударга ёс, ёс зүй ярьдаг гишүүд өөрсдөө ёсзүйгүй үйлдэл гаргана гэдэг бол тэд ярьдаг шигээ биш гэдгийн тод илрэл юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарын гишүүд ёсзүйн дүрмээ зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын газраас "бангадуулав”. 
Сөрөг хүчин бол аливааг дандаа "сөрж" байдгийнхаа хувьд хаалттай хуралдаанд хүч түрэн дайрч орох гэж оролдож, хаалга үүдийг нь балбасан сурагтай. Энэ сарын 5-ны өдөр АН-аас эрх барьж буй МАН-д шаардлага хүргүүлэхээр УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар хаалттай хуралдаж байсан бүлгийн хуралдааны хаалгыг нүдэж, төрий тусгай хамгаалалтын ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй байна.

 Тэд гишүүний бүрэн эрх гээд дайрч давшлахдаа ёсзүй гээч дүрэм байдаг гэдгийг мартаж орхисон бололтой. "Төрийн ордонд биеэ зөв авч явах, холбогдох хууль тогтоомжийг сахин биелүүлэх, ёсзүйн хэм хэмжээг сахих талаар олон нийтэд үлгэр жишээ үзүүлэгч байх” гэсэн УИХ-ын гишүүний ёсзүйн дүрмийн холбогдох заалтыг дээрх 2 гишүүн маань зөрчжээ. 
Гишүүд өөрсдөө биеэ засаагүй, төлөвшөөгүй, ёсзүйгүй байж ТӨРИЙГ засна гэдэг юу л бол Эрхэм гишүүдээ!!!
ТӨР.МН


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News