Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг сонсоно » Төр.мн

Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг сонсоно

 
УИХ-ын гурван байнгын хороо, нэг түр хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж,  Монгол, ХБНГУ-ын Засгийн газын "Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-III төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, "Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэлэлцэнэ. Мөн  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Түүнчлэн  Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийн тайланг сонсох юм.
Харин 11.00 цагт болох Төсвийн байнгын хорооны хуралдаанаар мөн дээр дурдсан хоёр Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон "Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Үдээс хойш буюу 14.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Монгол, ХБНГУ-ын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд болон Монгол, ОХУ-ын Засгийн газрын 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ноот бичгийн төслийг хэлэлцэх аж.
Харин УИХ-ын Цахим бодлогын түр хороо 16.00 цагт хуралдана.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News