Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг сунгасан » Төр.мн

Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийг сунгасан

 
Энэ сарын 18-нд хуралдсан ажлын хэсгийн хуралдаанаар 2019 оны гуравдугаар сарын 6-нд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т тогтоосон зургаан сарын хугацаатай онцгой дэглэмийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ " "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хурал уржигдар болсон. "Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон хугацаанд ямар үр дүн гарав гэдгийг тооцож үзсэн. Төсвийн бүрдүүлэлт сайн, тат­вар төлөлт нэмэгдсэн дүнтэй байгаа. Үүнийг лхагва гарагт Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нийтэд ил болгох байх. "Эрдэнэт” үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. ОХУ-тай холбоотой өмнөх хэлцлүүд хүчингүй болсноор үндсэндээ "Эрдэнэт” үйлдвэрийн асуудалд УИХ-ын 23 дугаар тогтоолын хоёр заалт бүтэн хэрэгжсэн гэж үзэж болно. Гол заалт бол суутган тооцох замаар энэ асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдэх гэдэг заалт байгаа. Тэр асуудлыг шийдэх гэхээр шүүх дээр явж байгаа. Шүүхийн процессыг дуусах хүртэлх хугацаанд холбогдох байнгын хороонд танилцуулж нэг удаа сунгах боломжтой. Тиймээс онцгой дэглэм үргэлж­лэх нь эрх зүйн хувьд зүйтэй гэж үзсэн" гэлээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News