Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат барилгын бүх тендерийг хүч түрэмгийлэн авчээ » Төр.мн

Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат барилгын бүх тендерийг хүч түрэмгийлэн авчээ

 Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат тус аймагт зарлагдаж буй бүх тендерийг өөрийн хамаарал бүхий компаниудад олгож, барилгын тендерийг хүч түрэмгийлэн авч эхэлжээ. 
Тухайлбал Увс аймгийн тѳвийн Тѳрийн банкны барилгыг авга ахынхаа нэр дээр, Ѳлгий сумын соёлын тѳвийн засварын ажлыг тѳрсѳн дүүгийнхээ компаниар, Малчин, Хяргас сумын дотуур байрны засварыг ѳѳрийнхѳѳ баз /хүргэн/-ний компаниар, Сагиль сумын зам засвар тохижилтын ажлыг ѳѳрийнхѳѳ компаниар хийлгэж байгаа гэх мэдээлэл ирлээ.
Энэ бол түүний тендерийн наймааны нэг хэсэг бөгөөд дахин 2.5 тэрбум төгрөгийн өртөгтэй барилгын тендер авахаар зэхэж байгаа гэнэ. 
Увс аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж яваа энэ үйлдэлд хяналт тавих, хариуцлага тооцох газар байна уу? АТГ тендерийн наймаа, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа энэ үйлдэлийг шалгах биз ээ. 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News