Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлууллаа » Төр.мн

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хойшлууллаа

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ирүүлсэн. Үүний дагуу УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцлээ. Гэвч дэд хорооны хоёр гишүүн гадаадад томилолттой яваа учраас ирэхээр нь дахин хуралдахаар болжээ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдээр парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд ажилладаг юм. Тодруулбал, тус дэд хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж удирдаж, гишүүдээр нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар ажилаж байна.
Улсын ерөнхий прокурорын саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч дэд хороо нэгдсэн саналаар шийдвэрээ гаргах хуулийн зохицуулалттай ажээ. Тиймээс заавал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ёстой гэдгийг дэд хорооны дарга Ц.Нямдорж гишүүн хэллээ.



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News