БАТЗАНДАНГИЙН УЛС ТӨР: Улс төр хошин шог хоёр угтаа нэг юм байна » Төр.мн

БАТЗАНДАНГИЙН УЛС ТӨР: Улс төр хошин шог хоёр угтаа нэг юм байна

 
Нийгмийн сүлжээгээр Ж.Батзандан ШИНЭ намын санхүүжилтээ босгохын тулд БНХАУ-ын иргэдтэй газрын тос наймаалцах гэж байгаа гэх утга бүхий аудио бичлэг цацагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар тайлбар мэдээлэл хийсэн. Ингэхдээ нэр холбогдсон улс төрчид бичлэгийг эвлүүлэг гэв.
"Бизнесийнхээ юманд онцгой анхаарна шүү.
Хоёулаа улс төр, нийгмийн амьдрал, энтертаймэнт хийсээр байтал, аж ахуй бизнес орхигдох гээд байна шүү” гэж олонд танил дуугаар харилцан ярьж байгаа нь тэдний тайлбарласнаар санаатай хийсэн эвлүүлэг гэнэ. Үнэндээ тэдний сошиал ертөнцөөр тархсан бичлэгийг үгүйсгэхийг оролдсон тайлбар нь "Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй” биш, бүүр чангаар "уйлдгийг” харууллаа.
Ж.Батзандан: Энэ бол УИХ-ын гишүүний хийх ёстой ажил юм
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хятадуудтай хамгийн их уулздаг намын дарга хэн болохыг та бүхэн мэдэж байгаа байх. Бүр очоод хятадуудаас дэмжлэг туслалцаа хүсээд, намаараа явж байгаа ш дээ. Би хятадуудтай уулзаж дэмжлэг туслалцаа гуйгаад явдаг хүн биш. Үүнийг та бүхэн ойлго. Бүрэн эрхийнхээ хугацаанд Европын холбооны 15 компанитай уулзаж, холбогдох байгууллагууд руу төслийн танилцуулгыг хүргүүлсэн байна. АНУ-ын гурван компанитай уулзаж, төслийн танилцуулгыг хүргүүлсэн байна. Хятадын хоёр бизнесийн төлөөлөлтэй уулзаж, холбогдох байгууллагууд руу төслийн танилцуулгыг хүргүүлсэн байна. Японы долоон компанитай уулзаж, холбогдох сайд дарга нарт нь төслийн танилцуулгыг хүргүүлсэн байна.
Энэ бичлэг дээр гараад байгаа, Хятадын компани гэж яриад байгаа нь холбогдох сайд дарга нарт нь хүргүүлэх тухай л ярьж байна. Энэ бол УИХ-ын гишүүний хийх ёстой ажил юм аа. УИХ-ын гишүүнд эрх мэдэл байхгүй, шийдвэр гаргах. Газрын тостой холбоотой асуудал ярьж, УИХ-ын гишүүнд хандвал Газрын тосны даргад нь хүргүүлнэ. Уул уурхайтай холбоотой асуудал тавибал Уул, уурхайн сайдад нь хүргүүлнэ. Боловсролын салбартай холбоотой асуудал гарвал Боловсролын сайдтай нь хүргүүлнэ, уулзуулна. Асуудлыг ширээний ард суулгаж ярьдаг төрийн ажлын уламжлал байна. Ноцтой бичлэг задарлаа гэнэ. С.Эрдэнэ Хятадад очоод хятадуудтай уулзахаар тэр нь ноцгүй байдаг, асуудалгүй байдаг. Батзандан болохоор төрийн ажлын хүрээнд гадныхантай уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу.
Ардын намынхан 800 хятадыг оруулж ирэх асуудлаар сайд дарга нар нь уулзсан болохоор жирийн асуудал байдаг. Л. Болд, Ж. Батзандан хоёр болохоор, манай Болд гишүүн Гадаад Хэргийн сайд байсан хүн. Гадаад харилцаа маш сайтай хүн. Тэгээд гадаад дотоодын хүнтэй уулзахаар тэр нь ноцтой байдаг юм уу. Тэгэхээр үүнийг МАНАН бүлэглэлээсээ очиж асуу. Б. Хурц генералаасаа очиж асуу. Ер нь Монголд гар утасны яриа чагнадаг нэг л генерал байгаа. Тэрийг Хурц гэдэг юм. Хар тамхи болон тамхины наймаа хийдэг нэг л генерал байгаа. Түүнийг Хурц гэдэг юм. Эрүүдэн шүүдэг, яргалдаг, Эрдэнэтийн 49 хувийг хулгай хийдэг нэг л генерал байдаг. Тэрийг Хурц гэдэг. Тэр Хурц генералаасаа очиж асуу. Тэр генерал БЗД-т нэр дэвшинэ гэж хүн амьтнаар надад хэлүүлээд байгаа. БЗД-т хүрээд ирээрэй гэж Хурц генералыгаа урьж байгаагаа бас илэрхийлье.
Л.Болд: Гурван жилийн өмнө би Ж.Батзанданг таньдаггүй байсан
Тайлбар хийх үеэр хүмүүсийг гайхашруулсан хариултын нэг нь энэ. Гурван жилийн өмнө энэ хоёр улс төрч бие биенээ таньдаггүй байж. Үнэндээ 2016 оны Сонгуулиар УИХ-ын гишүүн болсон эл хоёр тангарагаа өргөснийхөө дарааУИХ-ын танхимд зэрэгцээд шахам сууж байжээ. Чуулганы танхимд тохой залгах шахам зайнд сууж байсан хэрнээ бие биенээ таньдаггүй байсан гэнэ. Түүнээс хойш танилцаж, бүр хамтран нам байгуулах хэмжээнд хүртэл дотноссон бололтой. "Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив” гэдэг л болчих шиг болсон шүү.
УИХ-ын гишүүн Л.Болд: "Үнэхээр МАНАН-гийнхан чичирч байна. Бүр дагжин чичирч байна. Тэгээд өнөөдөр үүнд зориулж гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр олж авсан гүтгэлгийн бичлэгүүдээ эвлүүлэн маш аймшигтай гүтгэлгийг тараалаа. Үүнийг зохиол гэдгийг би хоёр зүйлээр хэлчихье. Нэгд, бид хоёр яриад байгаа юм шиг энэ энтертайнмэнт хэтэрч байна, намын ажил бол энтертайнмэнт. Хоёулаа одоо бизнестээ оръё гэж бид хоёр ярьж байгаа юм шиг зориуд миний зургийг тавьж байгаад тараажээ. Тэр утасны яриа бол гурван жилийн өмнөх яриа. Тэр үед Ж.Батзандан гишүүн бид хоёр бие биенээ таньдаггүй байсан. Тэгэхлээр энэ бид хоёрын яриа биш гэдгийг хэлчихье. Хоёрт, тэр дотор хүмүүсийн нэрэн дээр тоглолт хийж байна. Түүнд ямар ч хотын дарга С.Амарсайхан байхгүй. Ж.Батзандангийн зөвлөх залууг Амарсайхан гэдэг тэгэхээр Газрын тосны газрын дарга асан Амарсайхан ч юм шиг, эсвэл хотын дарга ч юм шиг төөрөгдүүлэхээр байна.Тэр яриан дотор үнэн юм нэг ч байхгүй” гэсэн юм.
Утасны бичлэг хийх замаар Ж.Батзанданг унагах санаархал бүтэхгүй
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: "Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай нэг ч удаа би ресторанд хоол идэж үзээгүй. Раднаасүрэн гэх даргатай уулзсан. Амарсайхан гэх даргыг Батзандан авчирч уулзсан юм шиг яриад байна. Гурван жилийн өмнөөс МАНАН, мафи бүлэглэл миний утсыг чагнадаг нь тогтоогдлоо.
МАНАН-гийнхан миний эсрэг гүтгэлэг тарааж байна.Би тэр хүмүүсийг их гомдоосон. Оффшорын эсрэг хуулийг миний бие санаачлан батлуулсан. Оффшор бүсэд мөнгөө нуудаг хүмүүс өсөрхсөн. МАНАН-г гомдоож, Монголоо дандаа баярлуулах болно. 2017 онд УИХ-ын даргын захирамжаар экспо үзэсгэлэнд оролцохоор явсан. Я.Санжмятав, Л.Болд, Д.Мурат гэсэн гишүүд явсан. Мөн Өвөрмонгол, Монголын 3000 гаруй аж ахуйн нэгж явсан. Хоёр орны компаниудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор хуралд оролцсон. Энэ үеийн бичлэгийг гаргаж ирсэн. ШИНЭ нам, Ж.Батзандангийн нэр хүндийг унагах гэж оролдож байна. Утасны бичлэг хийх замаар Ж.Батзанданг унагах санаархал бүтэхгүй. Шударга иргэдийн утсыг чагнадаг МАНАН бүлэглэлийн эсрэг монголчуудтайгаа хамтарч тэмцэх болно гэдгийг албан ёсоор зарлаж байна. Гуравдугаар сарын 7-нд Эрдэнэтийн онцгой дэглэм хүчингүй болж, Эрдэнэтийн 49 хувь, Асгатын ордыг Худалдаа хөгжлийн банк авахаар зэхэж байна. МАНАН бүлэглэлд Эрдэнэтийн үйлдвэр, Асгатын мөнгөний орд, Багануурын уурхайгаа алдсанд орвол би үхсэн нь дээр гэж боддог. Монголын баялаг ордуудыг Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг, Б. Хурц, Ц. Пүрэвтүвшин гэдэг гурван хүнд өгснөөс үхсэн минь дээр. Иймд Монголын ард түмнээ баялагт нь эзэн болгох тэмцлээ үргэлжлүүлнэ. Гуравдугаар сарын 7-нд монголчуудтайгаа Сүхбаатарын талбайд гарах болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан хоёр яасан их худлаа ярьж байна вэ.
Тэдний тайлбараас сонсоход, Ж.Батзандангийн улс төржилтөөс харахад улс төр, хошин шог хоёр угтаа нэг л юм байна.
Эх сурвалж:medee.mn

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News