Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай байна » Төр.мн

Говь-Алтай аймгийн Тонхил сумын сургуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай байна

 

Говь-Алтай аймгийн Тонхил сум нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Энэ гуравдугаар сарын хугацаанд хоёр удаагийн давтамжтайгаар газар хөдлөлт болж түүний улмаас ЕБС-ийн барилгын тааз, хана цуурсан.


Тус сургууль нь 1924 онд Баруун-Таван аймагт улсын төсвөөр баригдсан ууган сургуулиудын нэг бөгөөд 2024 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх юм. Харин 2023 оны есдүгээр сард ашиглалтын хугацаа нь дуусах юм. Сургуулийн нэг давхрыг чулуугаар барьсан бол хоёр дахь давхрыг нь тоосгоор барьсан тул газар хөдлөлтийн үед тэсвэргүй гэж үзэж байгаа. Тиймээс холбогдох шаардлагатай Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын газруудад албан тоот хүргүүлжээ.


Өнгөрсөн газар хөдлөлтийн үед хөл хорио тогтоосон байсан тул аюулгүй, эрсдэл багатай өнгөрсөн. Цаашид тавдугаар сарын нэгнээс эхлэн хичээл сургууль орох үед газар хөдлөхгүй гэсэн баталгаагүй учир нэн даруй сургуулийн шинэ барилгыг бариулах шаардлагатай байна.

Тонхил сумын тус сургуулийг төгсөгчид сургуулиа шинэчлэхээр хандивын аян өрнүүлэхээр болсон байна.

Төр.мн

Т.Алтанзагас



 


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News