Залуучуудад зориулсан цахим сургалт эхэлнэ » Төр.мн

Залуучуудад зориулсан цахим сургалт эхэлнэ

Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан Эртэч Монгол хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээд 9 өдөр 9 багш сонирхолтой сэдвээр 04-р сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдах гэж байна.
Илтгэл танилцуулах багш нарыг танилцуулж байна.
№ Нэр Албан тушаал Сэдэв Оролцох өдөр
1 Д.Асралт UMC Үүсгэн байгуулагч, зөвлөх "Зарчмууд" 8-Apr
2 П.Наранбаяр Шинэ Монгол сургуулийн захирал асан "Зэрлэг галуу" номын тухай 11-Apr
3 Ц.Пүрэвжаргал Jack's coffee захирал "Кофены соёл" 13-Apr
4 С.Эрдэнэболд Марс төслийн санаачлагч "Марс хол биш" 16-Aug
5 Н.Мандуул НГБХЗХГазрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Аз жаргалын эрэлд 10-Apr
6 Ч.Дүүрэнжаргал Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч "Балетын урлаг" 12-Apr
7 Л.Эрдэнэ Дөрвөн бэрх академийн захирал "Шийдвэр гаргалтаа удирдах" 9-Apr
8 Э.Чинзориг "Дейл Карнеги Трейнинг" Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Бүтээмжийг хэрхэн сайжруулах вэ ? 14-Apr
9 Г.Нямгэрэл АНУ-ын "IGLOBAL"- сургуулийн төгсөгч АНУ- хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ? 15-Apr
Цахим сургалтад хэрхэн хамрагдах вэ?
Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж "Эртэч Монгол" хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.
Та маск хандивласан бол энэхүү бүлэгт хүсэлт илгээж сургалтад хамрагдана.
https://www.facebook.com/groups/2724979577628180/
Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.
Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10,000 маск аянд хамрагдсан залуучуудаас 5 шилдэг залууг шалгаруулж Филиппин улсад 50%-ийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 90099099, 99330335
Facebook.com @ubfcy.mn @ertechmongol хуудсаар аваарай.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News