Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагыг УИХ дэмжиж нэн яаралтай горимоор хуулиудыг хэлэлцэж эхэллээ » Төр.мн

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагыг УИХ дэмжиж нэн яаралтай горимоор хуулиудыг хэлэлцэж эхэллээ

 Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусийн халдвар тархаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос уг халдвараас сэргийлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ иргэн, ААН, үйлдвэрлэгчдийг дэмжсэн чухал шийдвэрүүдийг гаргаад байгаа.
Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийж долоон чухал шийдвэрийг танилцуулсан. Түүнчлэн өмнө нь Засгийн газрын хуралдаанаар эдийн засгийн хэд хэдэн шийдвэрийг гаргаж байсан юм. 
Тэгвэл Онцгой нөхцөл байдлын энэ үед Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гаргасан чухал шийдвэрийг УИХ дэмжиж, хаврын чуулган эхэлмэгц нэн яаралтай горимоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж хэлэлцэж эхэллээ.
Монгол улсын засгийн газраас гаргасан ЧУХАЛ шийдвэрүүд: 
1. Ажлын байраа хадгалж буй ААН-ийн ажилтнуудад даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно
2. 6 сарын хугацаанд иргэдийн цалингаас орлогын албан татвар авахгүй, бүрэн чөлөөлнө
3. 18 хүртэлх насны хүүхдэд гурван сарын хугацаанд 10 мянган төгрөг нэмж олгоно 
4. Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн ААН-ийн НДШ-ийг тэглэнэ /төрийн өмчит их дээд сургууль, тендер авсан ААН гэж ялгаварлахгүй/
5. Хувиараа хөдөлмөр эрхлэгч, сайн дурын даатгуулагчийн НДШ-ийг 420 мянган төгрөгөөс тооцож төрөөс 6 сарын турш төлж өгнө
6. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй НДШ-д тооцох алданги, торгуулийг чөлөөлнө
7. Жилийн 1.5 тэрбум  хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг 6 сарын хугацаанд орлогын татвараас чөлөөлнө/ нийт АА-ийн 96 хувь нь хамрагдана/
8. Бэлэн байдлын зэрэгт хамаарах хугацаанд бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт хамрагдах торгуулийг чөлөөлнө /800 мянган татвар төлөгч хамрагдана/
9. Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан аж ахуй нэгжийг түрээсийн орлогод ногдуулах татвараас чөлөөлнө
10. Иргэдийн өргөн хэрэглээний болон хаврын тариалалт, дотоодын гурилын үйлдвэрлэлд шаардагдах хүнсний бүтээгдэхүүнийг гаалийн албан татвар, импортын НӨАТ-аас чөлөөлнө.
11. Аж ахуйн нэгжийн алдагдлыг дараагийн 4 жилд шилжүүлэн тооцож, төлөх татварын хэмжээг бууруулна
Эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай 20,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж, (COVID-19)-ийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх эм, эмнэлгийн бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг гаргаад байгаа юм. 
ТӨР.МН 
Б.ШҮРЭНЦЭЦЭГ


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News