Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөлжээ » Төр.мн

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг чөлөөлжээ

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  зарлиг гаргаж Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
Х.Батсүрэн нь өнөөдрөөс яг жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 9-нд дээрх албан тушаалд томилогдож байжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг 6 жилийн хугацаатай томилдог. Гэвч нэг жилийн дараа чөлөөлөгдсөн нь олны анхаарлыг татаж байгаа ыөгөөд  Ерөнхийлөгчийн зүгээс  Х.Батсүрэнг чөлөөлсөн үндэслэлийг "өөрийнх нь хүсэлтийг харгалзан үзсэн" гэж тодотгож байгаа ажээ.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн ХМА

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News