Архи хүний амийг авардаг гэж үү? П.Батчимэг ээ? » Төр.мн

Архи хүний амийг авардаг гэж үү? П.Батчимэг ээ?

 НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэгээс айж УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр болсон гэнэ. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй ээ гэж. Бяруу болоогүй байж бухын баасаар баах гэдэгтэй ч утга ойр боловч эмэгтэй хүнд арай зохимжгүй юм даа. Харин өөрийнх нь ажиллаж, амьдарч, архи дарсаа үйлдвэрлэдэг дүүрэгт ирчихсэн байгаа биш үү.
Өөрөөс нь хүн айж, хүүхэд уйлна гэж биеэ тоож явсан П.Батчимэг хатагтай НИТХ-д талийгч ахынхаа буянаар Хан-Уул дүүргээс гурвантаа сонгогдсон. Үйлдвэрийнхээ ажилчдыг түшиглэж, нийслэлийн гал тогооноос хооллож гэдэс цатгалан, мөр бүтэн яваа гэж намынхны нь ил далд хэлдэг ч үнэн. Эл дүүргийн сонгогчдын итгэлийг өвөртлөн 12 жил НИТХ-д суусан түүнийг УИХ-ын энэ удаагийн сонгуулиар Дорнод явсанд харин ч олон хүн гайхсан. Хөөрхий бүсгүйгээс Номт үнэхээр айдагсан бол тэгтлээ 12 жил дараалан тус дүүргээс НИТХ-д суусан Хан-Уулд очих байсан уу.
Н.Номтойбаярын тухайд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой халз тулахаа харин хэдэнтээ мэдэгдэж байсан нөхөр. Тиймээс Хан-Уул дүүргийг сонгосон нь тохиолдлын хэрэг биш. Хөөрхий бие даагчид урьдчилан тойргоо "сонгож” гарын үсэг цуглуулах шаардлага үүсдэг бол улс төрийн намууд хожим буюу хуулийн хугацааг тулган байж ам авдаг дэгтэй юм шүү дээ П.Батчимэг нэр дэвшигч ээ.

Өөрөөр хэлбэл, Н.Номтойбаярын тухайд Ц.Нямдорж сайд та хоёрын араас хөөцөлдөх боломжгүйгээр бүхэл бүтэн хоёр долоо хоногийн өмнөөс 801 хүний зөвшөөрөл бүхий гарын үсэг цуглуулаад гүйж явсан гэсэн үг. Үнэхээр Номтын араас хөөж явсан юм бол эрхэм хатагтай П.Батчимэг та харин өөрөө яагаад Хан-Уулыг сонгоогүй юм. Хүчтэй, даацтай сөрөг хүчин болох АН-аас нэр дэвшиж буй "том" хүнд сонголт хийх хангалттай хугацаа, боломж байсаар байтал Номтын очихгүйг мэдсээр байж Дорнодыг сонгодог нь харин юу билээ. Энэ талаас нь харвал жинхэнэ улстөр, нөхцөл байдал дээр шоу хийж чаддаг хорчин кадруудын тод жишээ энэ эмэгтэй юү, үгүй юү.  
Үйл явдлын дарааллаар бол П.Батчимэг өөрөө Н.Номтойбаяраас зугтсан байж мэдэх дүр харагдаж амралтын өдрөөр олон түмнээрээ түүнийг элэглэж өнжлөө. Наад захын бие даагч, том намын нэр дэвшигч хоёрын ийм зөрүүтэй эрх үүргийг мэдэхгүй хүн цаашлаад төр улсын хууль цаазыг ойлгох уу. Дээр нь "архи олон зуун хүний амь амьдралыг авардаг умдаа мөн” гэж согтууруулах ундааны амьд сурталчилгааг өөрийн амаар хийж нийгмийн нүдийг бүлтийлгэлээ. Үеэл дүүгийн хамт Хууль тогтоох дээд байгууллага руу ийнхүү нэр төр, байр сууриа гээн байж чичрэн зүтгэх түүний зорилго нь би л парламентад орохгүй бол Архины онцгой албан татвар нэмэгдчихвий гэх айдас төдийхөн байгаа юм биш байгаа. Иймхэн айдас өвөрлөсөн бол ард олон минь гэх амин чанар түүнээс үнэртэх болов уу. Тэгэхээр Дорнодын сонгогчид "АПУ"-гийн хатагтай П.Батчимэгээс юу хүлээж болохыг сайтар тунгаахад илүүдэхгүй биз ээ.

эх сурвалж: niigmiintoli.mn 



скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News