Т.Ганболд: Бие даагчид бүхэл бүтэн нэг намын шаардлагыг биелүүлж байна » Төр.мн

Т.Ганболд: Бие даагчид бүхэл бүтэн нэг намын шаардлагыг биелүүлж байна

УИХ-ын 2020 оны сонгуульд 76 бие даан нэр дэвшигч сонгуульд оролцох батламжаа гардаж авчээ.  Энэ удаагийн сонгуульд Багахангай, Налайх, Багануур дүүргээс бие даан нэр дэвшихээр 1601 нэг хүний санал цуглуулсан н.Баярмааг гарын үсгийн шаардлага хангагдаагүй гэх шалтгаанаар сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзсан хариуг СЕХ-оос өгсөн байна.

Энэ талаар Бие даагчдын нэгдлийн дарга Т.Ганболд  "801 хүний гарын үсэг цуглуулна гэдэг нь өөрөө онцлог зүйл. Улс төрийн нам байгуулахад 801 хүний гарын үсэг цуглуулдаг. Гэтэл бие даагчид бүхэл бүтэн нэг намын шаардлагыг биелүүлж байгаа юм. Тэгсэн мөртлөө бие даагчдад өгдөг эрх хуулиараа юу ч байхгүй. Ийм эрх тэгш бус улс төрийн нөхцөлд бие даагчид оролцож байгаа. Бие даагчдад оногдож буй телевизүүдийн цагаас авахуулаад хуулиараа хэдхэн эрхтэй” гэсэн юм.

Бие даагчид хэлэхдээ  "Сүүлийн 30 жилийн турших нийгмийн тогтолцоог өөрчлөхөөр бие даагчид хүч түрэн орж ирж байгааг нийгмийн захиалга гэж харж байна. Нам гэх нэрийн цаана бүлэглэл, тэдний гар хөл нуугдаж байдаг учраас энэ жилийн сонгуульд түүхэндээ байгаагүй олон бие даагч дэвшиж байгаа юм.  Иймд бид нийгмээ төлөөлж, их хуралд аль болох олонх болж чадвал  буруу, хэрэгжихээ больсон хууль дүрмийг бүгдийг нь өөрчилнө” гэв.

zaluu.com

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News