СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй » Төр.мн

СЕХ: Н.Номтойбаярыг хорьсон ч нэр дэвших эрхтэй

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болсон. Тэгвэл шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргажээ. 
Тэрээр Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшихээр болж СЕХ нэр дэвшигчээр бүртгээд байсан юм. Шүүхээс түүнийг хорих шийдвэр гаргасан учраас СЕХ нэр дэвшигчээс хасах, эсэх талаар СЕХ-ны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодрууллаа.
Тэрбээр "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй шүү дээ. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" гэлээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News