Ким Кардашьяны косметикийн компани 1 тэрбум доллараар үнэлэгдэж байна » Төр.мн

Ким Кардашьяны косметикийн компани 1 тэрбум доллараар үнэлэгдэж байна

Америкийн телевизийн шоуны од, алдарт топ модель Ким Кардашьяны үүсгэн байгуулсан "KKW” гоо сайхны компани нь 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээнд очитлоо өргөжин тэлж, өсөн нэмэгдсэн талаар "COTY”-гаас мэдэгдлээ.
"KKW” хэмээх энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани нь анх 2017 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд уруулын будаг болон үнэртэн гаргаж бизнесийн гараагаа эхэлж байсан юм. Тэгвэл  ийнхүү ердөө 3 хүрэхгүй жилийн дотор, маш богино хугацаанд 1 тэрбум доллараар үнэлэгдсэн цөөн хэдэн компаниудын нэг болж өсөн дэвшиж байгаа нь онцолмоор үйл явдал болж байгааг олон улсын хэвлэлүүдээр бичжээ.
Мөн Ким өөрийн "KKW” гоо сайхны компанийнхаа нийт хувьцааны 20%-ийг 200 сая ам.доллараар "COTY”-д худалдаалахаар төлөвлөж байгаа бөгөөд гэрээ байгуулах шатанд явагдаж буй ажээ. Ингэснээр Ким өөрөө борлуулалт, зар сурталчилгааны салбарыг нь хариуцах бол бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлтийг нь "COTY” гүйцэтгэх гэнэ.
Тэрбээр энэ тухайгаа, "Компанийнхаа зарим үйл ажиллагааг найдвартай түншүүдэд даатгаснаар надад бусад бүтээлч элементүүд дээрээ анхаарлаа төвлөрүүлэн ажиллах илүү их боломж гарч ирнэ гэж дүгнэж байна” хэмээн тайлбарласан байна.
"Coty” нь 1904 онд Франсуа Котигийн үүсгэн байгуулсан Америкийн олон улсын гоо сайхны компани юм. Тус компани нь салбар байгууллагуудтайгаа хамтран анхилуун үнэртэн, гоо сайхан, арьс арчилгаа, хумс арчилгаа зэрэг мэргэжлийн болон жижиглэнгийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг боловсруулан үйлдвэрлэдэг ба зах зээлд гаргаж, түгээдэг. 2018 оны байдлаар "COTY" нь 77 орчим дэлхийн алдарт брэндээс хувь эзэмшдэг гэсэн судалгаа байдаг аж.
Сонирхуулахад түүний эх нэгт дүү Кайли Женнерийн эзэмшдэг "Kylie” косметикс ч мөн өнгөрсөн онд 1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж, хамгийн залуу тэрбумтан болж байсан билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News