Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ » Төр.мн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.07.02/ Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонх болсон МАН-аас Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилуулах шийдвэр гаргаснаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр түүний нэрийг өчигдөр /2020.07.01/ хүргүүлсэн юм.
Ерөнхийлөгчийн албан бичигт, Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэхийг хүслээ гэжээ.

 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News