Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчээ сольжээ » Төр.мн

Ерөнхий сайд Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигчээ сольжээ

 
УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.07.08/-ийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танилцуулсан  сайд нарыг дэмжсэн гэж байсан ч Эрүүл мэндийн сайдад яригдаж байсан Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг оруулж иржээ. Яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нараа танилцуулж байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН САЙД НАР:
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ,
  • Шадар сайдад УИХ-ын гишүүн асан Я.Содбаатар,
  • Эрчим хүчний сайдад Багануур хотын захирагч асан Н.Тавинбэх,
  • БШУ-ны сайдад БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн,
  • Сангийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
  • Зам тээврийн хөгжлийн сайдад тус яамны дэд сайд Л.Халтар,
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга З.Мэндсайхан,
  • Соёлын сайдад ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал С.Чулуун,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
  • Эрүүл мэндийн сайдад УНТЭ-ийн захирал Т.Мэндсайхан,
  • Барилга хот байгуулалтын сайдад тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар,
  • Батлан хамгаалахын сайдад тус яамны газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар,
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа,
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад "Монголросцветмет” компанийн дэд дарга Г.Ёндон,
  • Гадаад харилцааны сайдад УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News