Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ » Төр.мн

Д.Дамба-Очирыг өнөөдөр шүүнэ

 
УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь ЖДҮХС-аас "Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2020.08.12/ Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болно.
Д.Дамба-Очир холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр болсон ч шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч нар ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10.00 цаг хүртэл хойшлуулсан юм.
Шүүхээс Д.Дамба-Очирыг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн билээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News