Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаар "ЭХИЙМАА" кино хийжээ » Төр.мн

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаар "ЭХИЙМАА" кино хийжээ

 
Одоогоос яг зургаан жилийн өмнө олны танил жүжигчин бүсгүйчүүд маргалдан нэгийгээ халуун ус цацаж хүнд гэмтээсэн хэрэг гарч байв.Тэрхүү дуулианы эзэд нь хошин урлагийн "Шинэ үе" продакшны жүжигчид болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар юм.
Энэхүү маргаан нь зөвхөн сенцсаци болоод өнгөрөлгүй хуулийн байгууллагаар шалгагдаж, жүжигчин Ц.Алдармаа нь 7 жил 10 сарын хорих ял эдлэх шүүхийн тогтоол уншуулж, Д.Оюунтуул нь ч хийсэн хэргийнхээ хариуцлагад их хэмжээгээр торгуулаад дууссан байдаг.
Харин шүүхийн шийдвэрийн дагуу жүжигчин Ц.Алдармаа 3 сар 10 хоног хоригдоод эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарсан. Олны танил явсан, залуухан бүсгүй гэнэт  нэг өдөр "аавын хаалга" татаж хоригдож байсан нь саяхан мэт.
Тэгвэл жүжигчин Ц.Алдармаа өөрийнхөө дээрх үйл явдалтай холбоотойгоор, өөрийнхөө ойлгож, ухаарсан, тухайн үед чухам олны нүдний цаана юу өрнөж байсан зэрэг бүх зүйлээ бусадтай хуваалцахаар шийдэн "Эхиймаа" нэртэй уран сайхны киног хийжээ.
Өвөрмөц нэртэй энэ кино нь есдүгээр сарын 11-нд нээлтээ хийж бүх кинотеатруудын дэлгэцнээ гарна.
"Эхиймаа” киноны найруулагчаар  "Аравт", "Чингисийн хүүхдүүд" УСК зэрэг чансаатай бүтээлүүдээр хэдийн үзэгчдийн танил болсон, чадварлаг туршлагатай найруулагч Д.Золбаяр ажилласан нь энэ киноны илүү нарийн мэдрэмжийг үзэгчдэд өгнө гэсэн хүлээлтийг давхар үүсгээд байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News