Ж.Батсуурь гишүүн хүний амь наснаас үнэтэй бэлгэндээ хичнээн төгрөг зарцуулсан бэ » Төр.мн

Ж.Батсуурь гишүүн хүний амь наснаас үнэтэй бэлгэндээ хичнээн төгрөг зарцуулсан бэ

 
Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ—ын гишүүн Ж.Батсуурийн бэлэглэсэн архинаас болоод тус аймгийн Баяндэлгэр сумын нутагт хүн амины ноцтой хэрэг гарсан. "Баярлалаа” гэх нэртэй баярын уулзалт хийх үеэрээ тэрбээр ирсэн малчдад 0,75 граммын "Хар чингис” болон өөрийн овог нэртэй бугуйн цагийг бэлгэлснээс болж тавдугаар багийн малчин Г-ийн гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэжээ.  Орон нутгийн сонгуулийн сурталчилгаагаар архи болон бэлэг тараахыг хуулиар хориглодог. Санал худалдан авах оролдлого хэмээн үзэж нэр дэвшигчийг эгүүлэн татах хүртэл хариуцлага тооцдог. Харин  энэ хуулийн заалт эрхэм гишүүнд үйлчлэхгүй бололтой. Учир нь тэрбээр сонгуульд нэр дэвшиж буй субьект биш ч, орон нутгийн сонгуульд АН-аас  нэр дэвшигчдээ дэмжин ажилласнаас энэ хэрэг гарчээ.  Нутгийнхны ярьснаар энэ хэрэг гараагүй байсан бол Ж.Батсуурь гишүүн баг, сум бүрт энэ уулзалтаа зохион байгуулахаар төлөвлөөд байсан гэнэ. 

Сүхбаатар аймаг 13 сум,  266 багтай. Багийн уулзалтад дунджаар 30 хүн ирдэг гэж тооцвол Ж.Батсуурь гишүүн 7000 гаруй "хар чингис” бэлэглэх байжээ. Үнийн дүнгээр тооцвол 150 орчим сая төгрөг. Үүн дээр бугуйн цагийг энэ тоогоор үнэлбэл мөн 100 гаруй сая төгрөг болж байна. Нийтдэээ 200 гаруй сая төгрөгийн бэлэг тараах бэл бэнчин Ж.Батсуурь гишүүнд бий юу? УИХ-ын гишүүн болохоосоо өмнө АТГ-т гаргаж өгсөн ХОМ-ийг сонирхвол, өөрөө 72 сая, гэр бүлийн гишүүдийнхтэйгээ нийлээд жилд 100 орчим сая төгрөгийн орлоготой аж. Гэтэл  энэ хүний баярласан сэтгэлийн илэрхийлэл болгон тараасан архи болон  бугуйн цагныхаа мөнгийг хаанаас яаж гаргасан байх вэ?
Түүний бэлэг эзэддээ хүрсэн бол өөр хичнээн хүний эрдэнэт амь насанд хүрч, хичнээн гэр бүлийг өнчрүүлэх байсан бол... Нутгийнхаа иргэдийн архидуулж, санал худалдан авахыг оролдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурьт хэн ямар хариуцлага тооцох вэ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News