Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана » Төр.мн

Д.Амарбаясгалан: Иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаар Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумьяабазар нар мэдээлэл хийлээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан НИТХ-ын 45 суудлын 34, 21 аймгийн 13 аймаг, 185 суманд Монгол Ардын Намаас нэр дэвшигчид урьдчилсан байдлаар ялсныг зарлаж, бүтэн итгэл хүлээлгэсэн иргэд сонгогчдодоо мянга мянган гишүүд дэмжигчдийнхээ өмнөөс талархаж буйгаа  илэрхийллээ. Цаашид ялагдсан найман аймаг, 140 гаруй сум, нийслэлийн нэг дүүргийн  шат шатны намын байгууллагад шинэчлэл өөрчлөлт хийх замаар иргэдийнхээ итгэлийг даахын төлөө чармайн ажиллана гэв.

НИТХ-ын хувьд Сүхбаатар дүүргээс бусдад нь олонхи болсон бол дүүргийн ИТХ-ын нийт  291 суудлаас 200-д нь МАН-аас нэр дэвшигчид ялсныг нийслэлийн Монгол Ардын Намын Хорооны дарга Д.Сумьяабазар мэдэгдлээ.

Мөн энэ үеэр мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-       Өмнөх сонгуулиар ялсан зарим аймгуудад Монгол Ардын Нам ялагдал хүлээлээ. Үүнд та бүхэн ямар дүгнэлт хийж байгаа вэ?

Д.Амарбаясгалан: Өмнөх сонгуулиар Монгол Ардын Нам 20 аймагт ялалт байгуулсан. Энэ удаад найман аймагт ялагдсан. Үүнийг

Нэгдүгээрт, Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тухайн аймаг орон нутгийг удирдсан удирдлагуудад иргэд дүнгээ тавилаа. Хоёрдугаарт, Увс, Хөвсгөл, Архангай аймагт манай намд харьяалагдаж байсан зарим хүн бие даан өрсөлдөж намынхаа саналыг хуваалаа. Гуравдугаарт, Орон нутгийн намын түвшинд дотооддоо эв нэгдлээ хангаж чадаагүй гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа.  Намын дүрмийн заалтын дагуу аймаг орон нутагт ялагдал хүлээсэн удирдлагууд хариуцлагаа хүлээж 30 хоногийн дотор огцорно.

-       Хотын шинэ даргыг ямар шалгуураар сонгох вэ?

Д.Сумьяабазар: Монгол Ардын Намын даргын зүгээс тавьж буй суурь шалгуур болох эх орон, хотын хөгжлийн төлөө ажиллах сэтгэл зүтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, ажлын дадлага туршлагатай байхаас гадна Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа 2050” хөтөлбөрийг далайцтай хэрэгжүүлж чадах, багаар ажиллах чадварыг суурь шалгуур болгоно. Эдгээр үндсэн шалгууруудын дагуу ярилцаж байгаад Хотын даргыг богино хугацаанд зарлах болно. Бидэнд одоо хугацаа алдах эрх байхгүй . Тийм учраас өвөлжилтийн бэлтгэл ажил болон зохион байгуулалтын ажилдаа шуурхайлан орно.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News