204 сая төгрөгийн орлоготой 152.6 сая төгрөгийн хадгаламжтай ТӨРИЙН САЙД хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ТӨРӨӨР төлүүлжээ » Төр.мн

204 сая төгрөгийн орлоготой 152.6 сая төгрөгийн хадгаламжтай ТӨРИЙН САЙД хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ТӨРӨӨР төлүүлжээ

Төрийн сайд хүн хүүхдийнхээ сургалтын төлбөрийг ч төлж чадахгүйд хүрэв үү? 
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон 2019 онд "Монголросцветмет" ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байсан. Энэ хугацаанд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10,700,000 мянган төгрөгийг байгууллагаасаа төлүүлсэн баримт дэлгэгдлээ.
Энд харагдаж буй баримтаар 2019,9,5-ны өдөр Гёте бүрэн дунд сургууль руу тус бүр 5 сая 350 мянган төгрөгийн сургалтын төлбөр утгатай гүйлгээ хийгджээ.  
Ингэж дарга нар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгдийн мөнгөөр төлүүлдэг болж. 
Эрхэм сайд Г.Ёндон нь "Монголросцветмет” ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байх үедээ сард дунджаар 17,000,000 төгрөгийн цалин хангамжийг авдаг байсан гэж хэвлэлүүд онцолж. Түүнчлэн  2019 оны ХОМ-дээ өөрийн орлогоо 204 сая төгрөг, гэр бүлийн орлогоо 40.3 сая, 460 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, гурван авто граж, 17 сая төгрөгийн үнэ бүхий нэг "Toyota Prius-1" маркын автомашин, 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий 700м2-3 газар, 152.6 сая төгрөгийн хадгаламж, 13 сая төгрөгийн авлага, дөрвөн тусгай зөвшөөрөл, эрх, патенттай. Зээлгүй гэж мэдүүлж байжээ. 
152.6 сая төгрөгийн хадгаламжтай Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ёндон хүүхдийнхээ сургалтын тиөлбөр болоах 10,7 сая төгрөгийг төлөх чадваргүй юу? 
скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News