З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр гурав уулзаж байна » Төр.мн

З.Энхболд, Ч.Сайханбилэг, Н.Энхбаяр гурав уулзаж байна

 
Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсан боловч, засгийн газрын бүтцийн хувьд  нэгдсэн шийдэлд хүрээгүй байна.
Энэ талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар "Сайдуудын талаар нэгдсэн шийдэлд хүрээгүй. Аль намд ямар яам өгөхөө ярилцаагүй байгаа” гэсэн юм. Бүлгийн хуралд Ч.Сайханбилэг, З.Энхболд нар  оролцсон бөгөөд хурал нэлээд ширүүн уур амьсгал дунд өрнөсөн бололтой. Бүлгийн хуралдааны дараа АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын өрөөнд  МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, гурав уулзалдаж байгаа аж.  Тэдний уулзалт нэлээд сунжирч байгааг эх сурвалж мэдээлэв. Энэхүү уулзалтаар Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэзээ хэлэлцэх, мөн АН болон "Шударга ёс” эвсэлд хэдэн яам хуваарилж өгөх вэ гэдгээ шийдэх аж. Хэрэв АН, "Шударга ёс” эвсэлтэй засгийн асуудлаар тохирч чадвал Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  Засгийн зургаан сайдын асуудлаа өнөөдөр өргөн барих сураг байна.
"Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийн хэлснээс тус бүлэг  сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан. Харин АН сайдад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулж чадахгүй байгаагаас болж хүлээлт үүсч байгаа бололтой.
 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News