Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ » Төр.мн

Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ

Увс аймгийн Тариалан сумын Бор хавцал болон Орлогын голын эхэнд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлож байсан иргэдэд арга хэмжээ авлаа. Аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ын дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсгийнхэн шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд өчигдөр тухайн газар дээр очиж ажиллажээ.

Ажлын хэсэгт ХОХБТХ-ийн ахлах мэргэжилтэн З.Ганболд, МХГ-ын улсын байцаагч Ц.Баттулга, МХГ-ын улсын байцаагч Д.Сэнгэжав, БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Батзул, ГХБХБГ-ын дарга Ц.Энхбаатар, Цагдаагийн газрын эдийн засгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогоо нар багтсан байна.

Б.Саруул

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News