Д.Мурат гишүүн төрөлхи сумдаа 40 сая төгрөг хандивлажээ » Төр.мн

Д.Мурат гишүүн төрөлхи сумдаа 40 сая төгрөг хандивлажээ

Энэ сарын 14-16-ны хооронд Баян-Өлгий аймагт болсон үерийн улмаас олон арван айл орон гэргүй болоод байгааг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд өдөр алгасалгүй мэдээлж байгаа билээ. Одоогоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас үерт нэрвэгдсэн хүүхдүүдэд халуун хоол, ахуйн хэрэглээний болон хүнсний зүйлсээр дэмжлэг үзүүлж, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа ажээ.

 

 

Урьдчилсан байдлаар үерт нэрвэгдсэн 0-18 насны 425 хүүхэд түр хоргодох байранд байрлаж байгаа бөгөөд үүний 212 эрэгтэй, 213 эмэгтэй, гэр бүлээс тусгаарлагдсан 4, хөгжлийн бэрхшээлтэй 6, баримт бичиггүй үлдсэн 20, бэртэл авсан 1, бүтэн өнчин 1, хагас өнчин 9 хүүхэд байна.

Улсын Онцгой комиссын хуралдаанаар тус аймгийн орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, мөн хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, ковш зэргийг Улсын нөөцийн сангаас олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Харин долоодугаар сарын 11-16-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Мурат өөрийн төрөлх Дэлүүн сумын 80 жилийн ойд оролцсон сонирхолтой мэдээлэл байна. Тэрээр энэ үеэр хувиасаа өөрийн төрөлхи суманд 40 сая төгрөгийн хандив өргөжээ. Үүний 31 сая төгрөгийг Дэлүүн сумын 80 жилийн ойн баярын хандивын дансанд шилжүүлсэн бол, 5 сая төгрөгийг "Дэлүүн-киелі ұйық” түүхийн номыг, 4 сая төгрөгийг «Дэлүүннің 80 жылын 80 ақын жырлайды» нэртэй Дэлүүн сумаас гаралтай яруу найрагчдын шилдэг шүлгийн түүвэр номыг хэвлүүлэхээр тус тус хандивласан байна. Гэхдээ Д.Мурат гишүүн аймгийнхаа үерт нэрвэгдэж орон гэргүй болсон хүмүүст ямар нэгэн тусламж үзүүлсэн эсэх нь одоогоор тодорхойгүй  байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News