Фермерийн аж ахуй эрхэлж буй иргэн, ААН-д хяналт шалгалт хийв » Төр.мн

Фермерийн аж ахуй эрхэлж буй иргэн, ААН-д хяналт шалгалт хийв

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас фермерийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд Монгол Улсын Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн заалтуудын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа байдалд хяналт шалгалт хийсэн байна.
Тус аймгийн хэмжээнд зөгий, шувуу, үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэх чиглэлээр 57 иргэн аж ауйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа ба энэ удаагийн шалгалтад Мөрөн, Түнэл, Бүрэнтогтох сумын нутагт үхрийн фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд удирдамжийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтын явцад фермерийн аж ахуй эрхлэгч 14 иргэн, аж ахуйн нэгжүүдийн малын хашаа, байрны эрүүл ахуй, орчны ариун цэврийн байдалд үзлэг хийж, ариутгал халдваргүйтгэлийг мал эмнэлгийн байгууллагаар гүйцэтгүүлдэг эсэхтэй танилцаж 14 өрхийн нийт 53 хүнийг хамруулан короновирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгчээ.
Шалгалтаар фермерийн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд мал эмнэлгийн ажил үйлчилгээ болох малын эрүүл мэндийн үзлэг, хашаа байр, саравч, малын тоног хэрэгслэл, уст цэгт ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг гэрээ, захиалгаар гүйцэтгүүлдэггүй, малын тэжээлийн гарал үүсэл нь тодорхойгүй, малын сэг зэм устгах цэг байгууламжгүй байгаа зэрэг зөрчлүүд илэрчээ.
Цаашид малын гоц халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж ажиллах талаар өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Мал эмнэлгийн газарт  аймгийн хэмжээний эрчимжсэн аж ахуйд хорио цээрийн дэглэм сахиулж, ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулах талаар албан тоотыг хүргүүлсэн ажээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News