2500 гаруй хүүхэд урлагийн 5, спортын 7 төрөлд өрсөлдлөө » Төр.мн

2500 гаруй хүүхэд урлагийн 5, спортын 7 төрөлд өрсөлдлөө

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөьөлбөрт Боловсролын салбарт Багшийн хөгжил, ирээдүй 1+1 гэсэн 2 хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хүүхэд бүрийг урлаг, спортын аль нэг төрлөөр заавал хөгжүүлэх нь "Ирээдүй 1+1" хөтөлбөрийн гол зорилго юм.
Энэ хөтөлбөрийн хүрээнд "Хүүхдийн урлаг, спортын наадам-2019”-ыг хоёр дахь удаагаа энэ сарын 10, 11-нд Цэцэрлэг хотноо зохион байгууллаа. Урлаг спортын наадамд Архангай аймгийн 19 сумын 24 ЕБС, 34 цэцэрлэгийн 2-18 насны нийт 2500 гаруй хүүхэд урлагийн 5 төрөл, спортын 7 төрөлд авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
Урлагийн төрөлд "Шилдэг Сургууль, Цэцэрлэг”-ээр Эрдэнэбулган сумын 1, 4-р сургууль, 2-р цэцэрлэг, Өндөр-Улаан сумын цэцэрлэг шалгарсан бол "Шилдэг багш”-аар Өндөр-Улаан сумын ЕБС-ийн багш Д.Алтанхундага, "Шилдэг үзүүлбэр”-ээр Хотонт сумын "Дэлбээ” хамтлаг "Гранпри" шагналын эзэн боллоо. Спортын төрөлд "Шилдэг сургууль”-аар Эрдэнэбулган сумын 1-р сургууль, Спортын төрөлжсөн сургалттай сургууль шалгарсан бол "Шилдэг багш”-аар Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн багш Б.Батдэлгэр тодорчээ. 

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News