“Шинэ жил” нэгдсэн арга хэмжээгээр 65 гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоожээ » Төр.мн

“Шинэ жил” нэгдсэн арга хэмжээгээр 65 гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоожээ

 
Цагдаагийн газраас зохион байгуулсан "Шинэ жил” аяны хүрээнд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдан борлуулдаг 210, түүгээр үйлчилдэг 23 аж ахуйн нэгжид хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр 3 удаа хяналт шалгалтыг зохион байгуулж, 236 байгууллага, аж ахуй нэгж, 23 баар, ресторан, зоогийн газарт нийт 259 албан мэдэгдэл хүргүүлэн, 783 санамж сэрэмжлүүлэг тарааж, биелэлт үр дүнг тооцжээ.
Энэ хугацаанд шинэ жилийн баярын үйл ажиллагаа, амралтын өдрүүдэд нийт явган эргүүлийн 24, машинт эргүүлийн 2 чиглэлд  24 ахлагч, 26 офицер, олон нийтийн 4 цагдаа, 12 урамшуулалт эргүүл батлагдсан хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаандаа 5 гэмт хэргийг илрүүлэн, 65 гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоож, 135 зөрчлийг илрүүлэн, 135 хүнийг 3.575.000 төгрөгөөр торгож, 12 хүнийг эрүүлжүүлэн, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 38 хүнийг ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 зөрчлийг илрүүлэн замын цагдаагийн тасагт шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.
Архангай аймгийн Цагдаагийн газраас "Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах зорилгоор "Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 10-31-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан юм.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News