“Унаажуулах хөтөлбөр”-ийн хүрээнд аймгуудад автомашин гардууллаа » Төр.мн

“Унаажуулах хөтөлбөр”-ийн хүрээнд аймгуудад автомашин гардууллаа

 
Ардчилсан нам анхан, дунд шатны байгууллагуудаа  унаажуулах зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд Дорноговь, Архангай аймгуудад автомашин хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Анхан, дунд шатны намын байгууллагуудыг унаажуулах хөтөлбөр амжилттай хэрэгжиж, дөрвөн аймаг үлдээд байна. Өнөөдөр Архангай, Дорноговь аймгуудад автомашин хүлээлгэн өглөө. Монгол хүн морьтой, унаатай бол зорьсондоо хүрдэг хэмээн бэлгэшээдэг. Тиймээс ч сонгуулийн босгон дээр Архангай, Дорноговь аймгийн намын дарга нарт автомашины түлхүүрийг нь гардууллаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Бүх шатны сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Б.Төмөрхуяг "Ардчилсан намаас хэрэгжүүлж байгаа "Унаажуулах хөтөлбөр”-т Дорноговь аймгийн Ардчилсан нам хамрагдаж, өөрийн гэсэн унаатай боллоо. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэнд талархаж байна. УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буй хариуцлагатай цаг мөчид өөрийн гэсэн унаатай болж байгаа учир санасан бүхэн саадгүй бүтнэ гэдэгт итгэлтэй байна. Унаатай хүн хол явна гэдэг дээ. Тиймээс сонгуульд амжилт үзүүлэхэд маш их түлхэц болох цаг үеэ олсон оновчтой хөтөлбөр боллоо” гэв.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News