Сүрлэг бараат Тамчийн хавцал » Төр.мн

Сүрлэг бараат Тамчийн хавцал

Баянхонгор аймгийн төвөөс 90 км, Эрдэнэцогт сумаас 62 км зайд эртний их хагарал галт уулын хүрмэн чулууг уулын голын ус зүссэнээс үүссэн маш сүрлэг гүн хавцал оршдог.
Энэ хавцлын өндөр 380 метр хүрэх тул өвлийн улиралд ёроолд нь нар үл тусна. Мөн Гивэн, Халиут гэсэн хоёрхон оруулга замаар ердийн хөсгөөр нэвтрэхээс өөр гарцгүй.
Тэнд хүрмэн чулуу, хад асга болсон, хажуу хана дагаж хар мод ургаж, хавцлын дундуур боргилон хөөсрөн урсах голын усны сав дагуу бургас, улиас, сонгино, хад, тошлой, нохойн хошуу, алтан гагнуур, биелэг өвс зэрэг эмийн өвс ургамал ургадаг.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News