Өндөр хурдны шилэн кабелийг нэвтрүүллээ » Төр.мн

Өндөр хурдны шилэн кабелийг нэвтрүүллээ

 
Ашиглалт үйлчилгээ, суурилуулалтын зардлыг хэмнэсэн, уламжлалт технологийг халсан, их багтаамжийн, олон улсын чанарын стандартыг хангасан олон давуу талт өндөр хурдны шилэн кабелийг Баянхонгор аймагт нэвтрүүллээ.
Төслийг Японы засгийн газрын ТDDI сан 220 мянгам ам.долларын буцалтгүй тусламжаар санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа аж.
Тус төслийг Монгол улсад анх удаа Баянхонгор аймагт нэвтрүүлж байгаа бөгөөд Архангай аймаг, Налайх дүүрэгт үргэлжлэн хэрэгжих юм байна. Кабель суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэхэд Монголын цахилгаан холбоо компанийн Баянхонгор аймаг дахь салбарын хамт олны хичээл зүтгэл их байсныг орон нутгийн удирдлагууд онцолж байв.
Мөн энэ үеэр Монголын цахилгаан холбоо компанийн 2019 оны хөрөнгө оруулалтаар хийсэн олон сувагт тоон системийг танилцуулсан юм. Цаашид Баянхонгор аймгийн хэрэглэгчид өндөр хурдны интернэт, гадаад, дотоодын олон контентыг багтаасан олон суваг үзэх, ашиглах боломж бүрдээд байна.
2020 онд Монголын анхдагч харилцаа холбооны компани Монголын цахилгаан холбооны компанийн түүхт 98 жилийн ой тохиож байгаа аж. Энэ хүрээнд хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ олон шинэлэг үйлчилгээг хүргэхээр төлөвлөжээ.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News