"Баян-Ойт" сургуулийн барилга ашиглалтад орлоо » Төр.мн

"Баян-Ойт" сургуулийн барилга ашиглалтад орлоо

Сургууль, цэцэрлэгийн "Баян-ойт" цогцолборын шинэ барилгын нээлтийн ёслол энэ сарын 29-нд боллоо.
Сургуулийн шинэ барилгыг улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн өртгөөр орон нутгийн "Хаш гоёо” ХХК чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэжээ. Спорт заалнаас гадна багш сурагчдын нийт 30 гаруй анги танхимтай бөгөөд тус бүрийн тохижилтыг сайтар хийсэн байна.
2017 оноос тус цогцолборын барилгыг иж бүрэн шинэчлэх ажил 100 хүүхдийн цэцэрлэгээр эхэлж байсан бол өнөө жил ийнхүү спорт заал бүхий стандарт нөхцөлийг бүрдүүлсэн шинэ сургууль ийнхүү ашиглалтад орлоо.
"Баян-Ойт" цогцолбор нь 1948 онд Сансар нэртэйгээр байгуулагдсан Баянхонгор аймгийн сургуулийн өмнөх насны боловсрол олгох ууган цэцэрлэг юм. 2003 оноос сургууль, цэцэрлэгийн цогцолбор болсон ба цэцэрлэг байгуулагдсаны 71, цогцолбор болсны 16 жилийн ойгоо тус хамт олон спортын заал бүхий шинэ сургуулийн барилгатайгаар угтаж байгаа юм.
Тус цогцолборын бага сургууль нь 14 бүлгийн 560 суралцагчтай бол цэцэрлэг нь долоон бүлгийн 290 хүүхэдтэй, 55 багш ажиллагсадтай аж.


скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News