Хуримтлалын 15 бүлэгт 260 гаруй иргэн сайн дураараа нэгджээ » Төр.мн

Хуримтлалын 15 бүлэгт 260 гаруй иргэн сайн дураараа нэгджээ

Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Хуримтлалтай Хонгорчууд" хөтөлбөрийг "Хонгорын Зөн" ТББ гэрээгээр гүйцэтгэж байна. 
Тус хөтөлбөрийг Дундын хадгаламжийн бүлэг олон улсын аргачлалаар дамжуулан хэрэгжүүлсэн бөгөөд орон нутагт сайн дурын бүлгүүдийг зохион байгуулж, бүлгийн гишүүд 9-12 сарын хугацаанд хуралдаж, мөнгөө хуримтлуулан, гишүүддээ тодорхой хэмжээний зээл олгодог бөгөөд 24-36 удаагийн хурлын дараагаар хуримтлуулсан мөнгөө ногдол ашигтайгаа хуваан авдаг болжээ.
Бүлгүүд бүтэн нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнах, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх, бие биенээсээ туршлага хуваалцах зорилгоор эргэн дүгнэх уулзалтыг зохион байгуулсан байна. Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Байгальмаа болон Галуут, Эрдэнэцогт, Өлзийт, Баянхонгор суманд ажиллаж буй бүлгүүдийн ахлагч нар, орон нутгийн чиглүүлэгчид, "Хонгорын Зөн" ТББ-ын төлөөлөл оролцлоо.
Орон нутагт нийт 15 бүлэгт 260 гаруй иргэн сайн дураараа нэгдэж, есөн сарын хугацаанд 117 сая төгрөгийг хуримтлуулж, нэг гишүүн дунджаар 445000 төгрөгийг хуримтлуулж чаджээ.
"Хонгорын Зөн" ТББ бүлгүүдтэй ажиллах орон нутгийн сургагч нарыг бэлтгэж, бэлтгэгдсэн сургагч нараар дамжуулан бүлэг зохион байгуулах, бүлгийг зөв чиглүүлэх, сургах, хянах, үнэлэх, тайлагнах ажлыг хамтран хийсэн байна. Бүлгийн гишүүд хуримтлуулахаас гадна цаг барих, бусдыг хүндэтгэх, хариуцлагатай байх гэх мэт олон сайн дадлыг хэвшүүлж чаддаг нь тус аргачлалын бас нэг давуу тал аж. Мөн бүлгүүд хуримтлуулаад зогсохгүй бүлгээрээ аялал зохион байгуулах, сумынхаа ойр хавийн хогийг цэвэрлэх, өндөр настан, эмзэг өрхүүдэд хоол хүнс, түлээ нүүрсний дэмжлэг үзүүлэх, гэр хашаа хороог нь янзлах зэрэг гишүүдийнхээ төдийгүй нийгэм рүү хандсан олон сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж, шаардлагатай зардлыг өөрсдийн нийгмийн сангаасаа шийддэг байна.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News