Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна » Төр.мн

Ундны усны эх үүсвэрт хяналт шалгалт хийгдэж байна

 
Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймгийн Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр сумын хүн амын ундны усны эх үүсвэрт хамтарсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийжээ. Ундны уснаас хими, нян судлалын шинжилгээ авч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй нян, судлалын лаборатори, МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид 16 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулаад байна.

Мөн Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 07.21-09.14-ний хооронд тус аймгийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрүүд, Баянтүмэн сумын гүний худгуудын ундны уснаас дээж авч, цацрагийн хяналтын шинжилгээнд хамруулан эрсдэлийг тодорхойлж, холбогдох мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

скачать dle 10.3фильмы бесплатно

Next Post

News